Эхлэл Мэдээ JADE GAS: Өрөмдлөгийн явцад их хэмжээний хийн нөөц илэрсэн
Мэдээ

JADE GAS: Өрөмдлөгийн явцад их хэмжээний хийн нөөц илэрсэн

Хуваалцах
Хуваалцах

Jade Gas Holdings-ийн “Улаан нуур” төслийн ахиц дэвшил нь Монголын эрчим хүчний салбарт шинэ хуудас нээж байна. Өрөмдлөгийн явцад илэрсэн их хэмжээний хийн нөөц нь үйлдвэрлэлийн өргөн боломжтой гэдгийг тус компани онцолж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, хувьцааны ханш 21.4 хувиар өсөхөд хүргэжээ.

Нүүрсний давхаргын метан хийн олборлолт нь байгаль орчинд харьцангуй ээлтэй, цэвэр эрчим хүчний эх үүсвэр гэдгээрээ онцлог.

1567 метрийн гүнд, 711 метрийн хэвтээ цооногт илрүүлсэн нөөц нь уг төслийн эдийн засгийн үр ашигтай байдал өндөр байгааг харуулж байна.

Хэрэв компани 2025 оны дунд үеэс арилжааны олборлолтоо эхлүүлбэл Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдалд чухал хувь нэмэр оруулж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй. “Улаан нуур” төсөл ийнхүү амжилттай хэрэгжвэл хөрөнгө оруулагчдын сонирхлыг улам татаж, Монголын байгалийн баялгийг үр ашигтай ашиглах шинэ гарц болох магадлалтай.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

Мэдээ

Ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

2026 оны 06-р сарын 08-наас 2026 оны 06-р сарын 12-ныг хүртэлх цаг...