Эхлэл Гадаад ТУРК: 1000 гаруй жагсагчийг баривчлаад байна
ГадаадМэдээ

ТУРК: 1000 гаруй жагсагчийг баривчлаад байна

Хуваалцах
Хуваалцах

Туркийн Стамбулын захирагч Экрем Имамоглугийн хоригдсон шийдвэрийн эсрэг өрнөсөн жагсаалын үеэр 1,000 гаруй хүнийг баривчилжээ.

Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая “Энэ сарын 19-23-ны хооронд хууль бус үйл ажиллагаанд оролцсон 1,133 хүнийг баривчилсан” гэж мэдээлсэн байна. Эдгээр хүмүүсийн зарим нь 12 төрлийн террорист бүлэглэлтэй холбогдсон гэжээ. Имамоглу, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы улс төрийн өрсөлдөгч, Стамбулын захирагчийг энэ сарын 19-ний өдөр гэрээс нь баривчилсан бөгөөд энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Туркийн эрх баригчид жагсаал хийхийг хориглож, хэд хэдэн замыг хааж, нийтийн хэв журмыг сахиулахыг оролджээ. Йерликаягийн мэдээлснээр, жагсаалын үеэр 120 гаруй цагдаагийн албан хаагч гэмтэж, чулуу, хүчил, молотовын коктейль, сүх, хутга зэрэг олон төрлийн зэвсгийг хурааж авсан байна. Жагсаалууд Стамбул болон нийслэл Анкарад зэрэг олон хотод өрнөж, Имамоглугийн баривчилгааг эсэргүүцжээ.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...