Эхлэл Гадаад АНУ-д эрвээхэйн тоо 20 жилийн дотор 22 хувиар буурчээ
ГадаадМэдээ

АНУ-д эрвээхэйн тоо 20 жилийн дотор 22 хувиар буурчээ

Хуваалцах
Хуваалцах

Сүүлийн 20 жилийн хугацаанд АНУ дахь эрвээхэйн популяци 22 хувиар буурсан гэж Binghamton University-ийн судалгаагаар тогтоожээ.

Science сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаа нь 12.6 сая ажиглалтын мэдээлэлд тулгуурлаж, 342 төрөл зүйлийн популяцийн чиг хандлагыг тооцоолсон байна.

Нэг төрлийн гурван эрвээхэй тутмын нэг нь (33%) ноцтой бууралттай

107 төрөл 50 тавиас дээш хувиар цөөрсөн

Julia’s Skipper зэрэг зарим төрөл 90 хувиас их хувиар устах аюулд орсон гэжээ.

Судалгаанд North American Butterfly Association-ийн Fourth of July тооллого зэрэг иргэдийн оролцоотой шинжлэх ухааны хөтөлбөрүүдийн мэдээллийг ашиглажээ.

Binghamton University-ийн биологийн ухааны дэд профессор Элиза Грамес: “Энэ дүн дэлхий нийтийн чиг хандлагатай нийцэж байгаа ч ийм өргөн хүрээнд ийм их бууралт гарч байгааг харах үнэхээр цочирдуулсан” гэжээ. Гэвч эрдэмтдийн үзэж байгаагаар, хэрэв яаралтай хамгаалах арга хэмжээ авбал эдгээр төрөл зүйлүүд сэргэх боломжтой аж.

Эрвээхэйн тоог хамгаалах арга замууд байдаг юм байна.

Үүнд:

Байгалийн цэцэгс бүхий нутаг дэвсгэрийг сэргээх

Пестицид, химийн бодисын хэрэглээг багасгах

Эрвээхэйний авгалдай, нас бие гүйцсэн эрвээхэйн хоол тэжээлийг нэмэгдүүлэх

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах

Эрвээхэйн популяцийг хамгаалах нь зөвхөн нэгэн төрөл зүйлийг аврах асуудал биш, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал алхам гэдгийг эрдэмтэд онцолж байна.

Эх сурвалж: BBC

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...