Эхлэл МОНГОЛ ЦАХИМ СОНИН Морь шүдэлгээний сургалт болно
МОНГОЛ ЦАХИМ СОНИН

Морь шүдэлгээний сургалт болно

Хуваалцах
Хуваалцах

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО МОРЬ ШҮДЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ.

СУРГАЛТ: 2025.03.22-23 УЛААНБААТАР ХОТММСУХ-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН САЛБАР ХОЛБООД ТУС БҮРЭЭС НЭГ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОНО.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос Аймаг, Нийслэлийн салбар холбоодын морины комиссын гүшүүдэд адуу шүдлэх аргачлал болон адууны насыг тодорхойлох, чадварыг эзэмшүүлэх зорилгоор морь шүдэлгээний сургалтыг зохион байгуулна. Энэхүү сургалт нь адууны насыг шүдээр нь тодорхойлох арга зүйг эзэмшүүлэх, практикт хэрэгжүүлэх боломжийг олгох чухал ач холбогдолтой. Оролцогчид онолын болон практик мэдлэгийг хослуулан суралцах боломжтой. Сургагч багш: Д.Зоригтбаатар хөдөө аж ахуйн ухааны доктор, Зөвлөх мал зүйч, Морин спортын улсын шүүгч• Адууны шүдний бүтэц, онцлогийг ойлгуулах• Адууны насыг шүдээр нь тодорхойлох чадвар эзэмшүүлэх• Адуу шүдлэх аргачлал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэг олгохСУРГАЛТ НЬ ТАНХИМЫН БОЛОН ТАЛБАЙН ГЭСЭН ХОЁР ХЭСЭГТЭЙ БАЙНА.ТАНХИМЫН СУРГАЛТ 2025.03.22Сургалтанд оролцогсодоос сорил (тест) авах Баяр наадмын тухай хууль, холбогдох дүрэм, тогтоолын танилцуулга Адууны шүдний зохион байгуулалт, онцлог Адууны нас, нэршил Адуу шүдлэх аргачлал Адууны насыг шүдээр нь тодорхойлох Адуу шүдлэх хөдөлмөр аюулгүй ажиллагаа Сургалтанд оролцогсодоос сорил (тест) авахТАЛБАЙН СУРГАЛТ 2025.03.23Талбайн сургалтаар дараах насны адуунд шүдэлгээ хийх дадлага хийнэ. Үүнд:• Даага• Шүдлэн• Хязаалан• Соёолон• Хавчиг соёлон• Их насны морьдСургалтад оролцогчид сертификат, мэргэжлийн шүүгчийн үнэмлэх олгоно.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МОНГОЛ ЦАХИМ СОНИН

Хэрвээ чи хэн нэгэнд сайхан үг хэлж чадахгүй бол юу ч битгий хэл

Танд “МОНГОЛ ЦАХИМ СОНИН”-ы нийтлэлийг хүргэж байна. “Бэмби” хүүхэлдэйн киног та бид...

МОНГОЛ ЦАХИМ СОНИН

“Монгол Цахим Сонин”-ы №036 дугаар гарлаа

2026.06.08 || Mojo AI Media Agency 7 хоног тутмын МОНГОЛ ЦАХИМ СОНИНЫ...

МОНГОЛ ЦАХИМ СОНИН

“Монгол Цахим Сонин”-ы №035 дугаар гарлаа

2026.06.02 || Mojo AI Media Agency 7 хоног тутмын МОНГОЛ ЦАХИМ СОНИНЫ...

МОНГОЛ ЦАХИМ СОНИН

“Монгол Цахим Сонин”-ы №034 дугаар гарлаа

2026.05.25 || Mojo AI Media Agency 7 хоног тутмын МОНГОЛ ЦАХИМ СОНИНЫ...