Эхлэл Мэдээ Алтан ордны үйсэн дээрх бичиг
МэдээЦАХИМ СОНИН

Алтан ордны үйсэн дээрх бичиг

Хуваалцах
Хуваалцах

1930 онд Волга мөрний зүүн эрэг, Увек хотын ойролцоо Терновка тосгоны хавьд хамтралын ажилчид малд тэжээлийн байр бэлдэх газар ухаж байгаад хусаар хийсэн хайрцаг олсон бөгөөд дотор нь үйс буюу холтос дээр бичсэн гар бичмэл олжээ.
Өдгөө уг гар бичмэл нь Эрмитажийн музейд буй. Археологийн судалгаагаар уг бичиг олдсон газар нь Алтан Ордны улсын суурин байсныг илрүүлсэн юм. Анхлан уг гар бичмэлийг уйгар бичгээр бичигдсэн байна хэмээн бичгийг тайлж уншихын тулд фото зургийг нь авч Эрмитаж дахь уйгур бичиг судлаач ажилчдад өгсөн боловч уйгар бичиг судлаачид энэ бичгийг үзээд уйгар үг бараг байхгүй байгааг тогтоожээ. Нилээн сайн судалсны эцэст уг бичвэр нь Монгол бичгээр бичигдсэнийг тогтоожээ. Энэхүү бичиг нь 25 хэсгээс бүрдэх бөгөөд үүнээс 19 нь ар өвөргүй бичигдсэн байжээ. Алтан Ордны үйсэн дээрх бичиг нь Повольжийн хавьд Волга мөрний хөвөөнд нэгэн залуухан Монгол цэргийн ээждээ зориулж бичсэн шүлэг, дуулал хэлбэрээр туурвисан бүтээл бөгөөд Монголчуудын урлаг соёлын өндөр мэдрэмжийг илтгэсэн нэгэн том өгүүлэмж юм.

Алтан ордны үйсэн дээрх бичиг

Хүүгийн үг

Эх элбүр, эх минь ээ…
Өлөнгийн өвс гундахад хүрэв
Өнөр садан буцахад хүрэв
Өргө нутагтаа буцсу…

Уулын өвсөн гандахад хүрэв
Ах дүүс буцахад хүрэв
Ахуйяа суух нутагтаа очсу

Эхийн үг

Өвчүүний чинь үсхэн
Үүдмэл алт болоосой хэмээлээ
Эмгэг зовлонд бүү таараг
Эгүүн дээд чагаа минь

Товчийн чинь үсхэн
Тун алтан болоосой хэмээлээ
Тотгор адад бүү золго чагаа минь
Тэргүүний чинь үсэн
Дэлхий алтан болоосой хэмээлээ

Аян дайнд оролцож явсан цэргийн хүн эх юүгээн санагалзан бичсэн аястай мөнхүү шүлгийг нэрт монголч эрдэмтэн Н.Поппе судлан анх нийтлүүлсэн байна. Шүлгийн ихэнх хэсэг баларч устсан бөгөөд уг олдвор эдүгээ ОХУ-н Санктпетербург хотын Эрмитажид бий.

Алтан ордны үйсэн дээрх бичиг (1240-1502)

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ЦАХИМ СОНИН

The Mongolian Bulletin №008 дугаар гарлаа

2025.11.24 | Эрхлэн гаргагч: “Mojo AI” медиа агентлаг 7 хоног тутмын The...

Мэдээ

12 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын мэдээ

2025 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан...

НийгэмЦАХИМ СОНИН

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын “Шилдэг ярилцлага, нийтлэлүүдийн дээжис” ном хэвлэгдлээ

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул 2009-2023 онд Өдрийн сонинд ажиллахдаа...