Эхлэл Мэдээ “Foodex japan 2025” үзэсгэлэнд Монгол Улсаас 7 аж ахуйн нэгж оролцжээ
Мэдээ

“Foodex japan 2025” үзэсгэлэнд Монгол Улсаас 7 аж ахуйн нэгж оролцжээ

Хуваалцах
Хуваалцах

Япон Улсын Токио хотноо “Foodex japan 2025” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ сарын 11-нээс 14-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ жил 50 дахь удаагаа болж өндөрлөсөн тус үзэсгэлэнд нийт 70 гаруй улсын үйлдвэрлэгчид 3,000 гаруй брэнд бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. Монгол Улсыг төлөөлөн долоон аж ахуйн нэгж оролцсон. Тухайлбал, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Хаан жимс” ХХК “Хуба хаяа”, “Норд Роуд” ХХК “Хушхан”, “Булган мах маркет” ХХК адууны махан бүтээгдэхүүн, ‘Цагаан асгат” ХХК “Шимийн охь”, “Такаражима Жапан” ХХК чацарганын бүтээгдэхүүн, “Витафит инвест” ХХК луувангийн шүүс, нухаш бүтээгдэхүүн, “MACU бяслаг” зэрэг брэнд бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулжээ.Үзэсгэлэнгийн үеэр оролцогчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулахын сацуу ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай туршлага солилцож, бизнесийн шинэ түншээр гадаад харилцаа холбоогоо тэлдэг уламжлалтай. “Foodex japan” үзэсгэлэн худалдаа өнгөрсөн 50 жилд нийт 80 мянга гаруй оролцогч, 4 сая гаруй худалдан авагчдад хүрч үйлчлэн, оролцогчид бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь түлхэц үзүүлсэн байна.Энэ жилийн үзэсгэлэнд Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, Япон Улсын зах зээл, цаашлаад гуравдагч орны хэрэглэгчдэд таниулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөллүүд оролцсон байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...

TVМэдээ

МожоТВ 100.000 дагагчтай боллоо

🎉 МожоТВ 100.000 дагагчтай боллоо! www.mojotv.mn сайтын MOJOTV Mongolia-д итгэж, үргэлж хамт...

Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...