Эхлэл Гадаад ДАЛАЙ ЛАМЫН ХОЙД ДҮРИЙГ ХЯТАДААС ТОДРУУЛНА ГЭВ
Гадаад

ДАЛАЙ ЛАМЫН ХОЙД ДҮРИЙГ ХЯТАДААС ТОДРУУЛНА ГЭВ

Хуваалцах
Хуваалцах

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч энэ сарын 11-нд Далай ламын хойд дүрийг тодруулах асуудлаар мэдэгдэл хийжээ.

Тэрээр: 14 дүгээр Далай лам бол шашны хувцас нөмөрсөн Хятадын эсрэг салан тусгаарлах ажиллагаа явуулагч улс төрийн дүрвэгч юм. Тэрээр Төвдийн ард түмнийг төлөөлөх ямар ч эрхгүй.

Хувилгааны хойд дүрийг тодруулах нь Төвдийн Буддын шашны онцлог залгамжлах хэв маяг бөгөөд тогтсон шашны зан үйл болон түүхэн дүрэм журмаар тодруулдаг. Далай ламын хойд дүрийг тодруулах тогтолцоо нь Хятадын Төвдөд дэлгэрч, шашны байр суурь, цол хэргэмийг Хятадын төв Засгийн газраас баталдаг. Энэ нь хэдэн зуун жилийн түүхтэй. 14 дүгээр Далай лам нь өөрөө шашны зан үйл, түүхэн дүрэм журмын дагуу эрэн хайгдаж, хойд дүрээр тодорсон бөгөөд тухайн үеийн Төв Засгийн газраар батлагдсан юм.

БНХАУ-ын Засгийн газар “Шашны үйл хэргийн тухай журам”, “Төвдийн Буддын шашны хувилгааны хойд дүрийг тодруулах ажлыг хэрэгжүүлэх журам”-уудыг баталж, Төвдийн Буддын шашны залгамжлах хэв маягийг хүндэтгэн, хамгаалж байна. Хувилгаан, тэр дундаа Далай ламын хойд дүрийг тодруулах нь улсын хууль, тогтоомж, шашны зан үйл, түүхэн дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой бөгөөд “Улс дотроосоо эрэн хайж, алтан бумбаас нэр сугалах, Төв Засгийн газар батлах” зэрэг үйл явцын дагуу хэрэгжих ёстой гэж мэдэгдсэнийг БНХАУ-ын Элчин сайдын яам өнөөдөр (1 цагийн өмнө) Х буюу Твиттер хуудсандаа ийнхүү кириллээр дамжууллаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

“Өдөрт 10 мянга алхах ёстой” гэх хуучин ойлголтыг үгүйсгэлээ

“Lancet Public Health” сэтгүүлд хэвлэгдсэн дэлхийн шинэ судалгаа “өдөрт 10,000 алхах ёстой”...

ГадаадМэдээ

Цунамигийн сэрэмжлүүлэг: Оросоос Япон, Хавай хүртэл анхааруулга өглөө

Энэ сарын 30-нд ОХУ-ын Камчаткагийн ойролцоо 8.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны...

ГадаадМэдээ

ДАЛАЙ ЛАМЫН ТАЛАРХЛЫН ЗАХИДАЛ

Талархлын захидал Эрхэм ахан дүүс минь ээ, Миний 90 насны төрсөн өдрөөр...

LiveГадаадМэдээ

Далай лам нийт сүсэгтнүүдэд хандан мэндчилгээ дэвшүүллээ

Энэтхэгийн ХП мужийн Дарамсала хот дахь Төвөдийн гол хийдэд Далай ламын 90...