Эхлэл Нийгэм Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруул “Оршуулгын тухай хууль”-тай болох нийтийн өргөдөл санаачиллаа
Нийгэм

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруул “Оршуулгын тухай хууль”-тай болох нийтийн өргөдөл санаачиллаа

Хуваалцах
Хуваалцах

Сэтгүүлч Д.Гансаруул өмнө нь ахмад настнуудын эрх зөрчигдөж буй асуудлаар 8,474 ахмадын гарын үсэг бүхий өргөдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагад хүргүүлсэн бөгөөд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаас албан ёсны хариу ирүүлсэн юм. Уг хариунд “Монгол Улсад ахмад настнуудын эрх, нэр төр, сайн сайхан байдлыг дэмжих хүчин чармайлтыг тань үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байна” гэж дурдсан байна.

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруул нь 2013 оноос хойш хүний эрх, хэл соёл, уул усны уламжлалт газарзүйн нэрийг хамгаалах, эх орон, газар нутгийн бүрэн бүтэн байдал зэрэг нийгмийн асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэн бөгөөд энэ удаад Улсын Их Хурлын D-Parliament системийн Нийтийн өргөдлийн санд “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” сэдэвт нийтийн өргөдлийг санаачлан, иргэдийн гарын үсгийг цуглуулж байна.

Өргөдөлтэй танилцаж, саналаа өгөх холбоос:👇👇👇

https://petition.parliament.mn/Detail?id=f6313b10-5181-4dbe-9fb8-39f4a82fb28a

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН МАРГААН БОЛ 857 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТУХАЙ БИШ, ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙН ТУХАЙ АСУУДАЛ

Монголчууд өнөөдөр Оюутолгойн ногдол ашгаа бэлнээр авахыг шаардаж байгаа нь хуримтлал, томоохон...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

TVНийгэм

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг үнэлэхээр үе шаттай ажиллаж байна

Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх эрдэмтэн, ой судлаач,...