Эхлэл Нийгэм Монгол Улсын хүн амын 1.3 сая буюу 36.1 хувь нь хүүхдүүд байна
Нийгэм

Монгол Улсын хүн амын 1.3 сая буюу 36.1 хувь нь хүүхдүүд байна

Хуваалцах
Хуваалцах

Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.1 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдний 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй.

2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд нийт 1 сая 78.7 мянган хүүхэд суралцжээ.

Хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцуулж байна. Улсын хэмжээнд эмэгтэй хүүхдүүдээс Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин харин эрэгтэй хүүхдүүдээс Ананд, Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн, Эрхэс нэртэй хүүхдүүд хамгийн олон байна.

ОБЕГ-ын мэдээллээр 2025 онд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 63 хүүхэд нас барж, 35 хүүхэд түлэгдэж, бэртсэн байна. 2015-2024 оны статистикаас харахад, жилд дунджаар 50 хүүхэд аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алджээ.

Хүүхэд хамгийн их өртөж байгаа ослын:

♨️49.6%-ийг усны осол,

🔥33%-ийг гал түймэр,

🚑7%-ийг зам тээврийн осол,

🌩️4%-ийг үер эзэлж байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудынхаа амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхдийн төлөө Забол Заавал хий” үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН МАРГААН БОЛ 857 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТУХАЙ БИШ, ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙН ТУХАЙ АСУУДАЛ

Монголчууд өнөөдөр Оюутолгойн ногдол ашгаа бэлнээр авахыг шаардаж байгаа нь хуримтлал, томоохон...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

TVНийгэм

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг үнэлэхээр үе шаттай ажиллаж байна

Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх эрдэмтэн, ой судлаач,...