Эхлэл Нийгэм Хоёр он дамнаж ингэж жагссан тохиолдол Монголд анхных
Нийгэм

Хоёр он дамнаж ингэж жагссан тохиолдол Монголд анхных

Хуваалцах
Хуваалцах

Хоёр он дамнаж ингэж жагссан тохиолдол Монголд анхных байх. Ахмадуудын жагсаалыг хүний ёсоор, хүний эрхийн талаас нь харж хөндөж байгаа Хүний эрхийн байгууллага, олон улсын байгууллага, хүний эрхийн төлөө тэмцэгч гэж алга. Улс төртэй, мөнгөтэй холбоотой, сошиалаар олны анхаарал татаж буй сэдэв (олны танил хүн, хүүхэд, эмэгтэйчүүд, улс төрч, бизнесмен) дээр л гарч ирдгээс биш Төрийн ордны гадаа 316 хоног зогсож, сууж, жагсаж, өвлийн хүйтэнд нүцгэлж, цусан тангараг өргөж аль л болох олны анхаарлыг татах гэж оролдож буй ахмадуудыг тоож буй нь тун цөөн.

УИХ-ын гишүүд, сайд, дарга нар ахмадуудтай нүүр тулахгүй гэж Төрийн ордон руу гялгар хар машинтайгаа нуугдасхийн орж гарцгааж байна.

Ахмадуудыг хүний тооноос хасаж гудамжны нохой, муур шиг үздэг түшээдэд хэлэхэд, одоо үед хүмүүс амьтдыг хайрлая, нохой, муураа хамгаалъя гэж олон shelter (Амьтан асрах төв) байгуулчихсан, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг хэн хэн санаачлаад батлуулсныг ч сэтгүүлч бивээр машид сайн мэдэж байна.

Нохой, муурыг хайрлаж хамгаалдаг шигээ биш юмаа гэхэд Ерөнхий сайд, харьяа сайдууд нь ахмадуудтай гараад уулзчих. Ядаж хугацаа өгөөд наад хэдэн өндөр настнуудаа гэрт нь хэд хоног дулаан суулгаадахаач.

Саяхан Ерөнхийлөгч УИХ-ын хаврын чуулган дээр Бурхан багшийн сургаалаас эш татаад байсан. Ёсзүй, ёс суртахуунгүй хүн л гадаа суугаа ХҮМҮҮСИЙГ үл тоож чадна. Хүний горилыг хангах гэж ойлголт буддизмд бий. Өөрсдөө олоод уншчихаарай, эрхэм гишүүд ээ, түшээд ээ!

Дөрвөн улирлын турш та нарыг сахиж гадаа чинь хоёр он дамнаж орилж байна шүү дээ, ахмадууд.

Д.ГАНСАРУУЛ (Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч)

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Нийгэм

Д.Гансаруул: Сүүлийн нэг сарын маргаан “Оршуулгын тухай хууль” бидэнд ямар их хэрэгтэйг харууллаа

Иргэн Д.Гансаруул Улсын Их Хурлын D-Parliament-ийн Нийтийн өргөдлийн санд “Оршуулгын газрын эмх...

Нийгэм

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруул “Оршуулгын тухай хууль”-тай болох нийтийн өргөдөл санаачиллаа

Сэтгүүлч Д.Гансаруул өмнө нь ахмад настнуудын эрх зөрчигдөж буй асуудлаар 8,474 ахмадын...

Нийгэм

“ОРШУУЛГЫН ГАЗРЫН ЭМХ ЦЭГЦ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЦГЭЭЕ” нийтийн өргөдөлд санал авч байна

Тайлбар: Монгол Улсад оршуулгын асуудлыг зохицуулсан бие даасан хууль өнөөдрийг хүртэл байхгүй...