Эхлэл Улс төр “Халуухан хавар”-ын хайрцагтай хүн
Улс төр

“Халуухан хавар”-ын хайрцагтай хүн

Хуваалцах
Хуваалцах

Хайрцагтай хүн ирснээр Б.Энхбаярын хэлээд байсан “Халуухан хавар” эхэллээ. Үнэндээ улс төр дэх халуухан хавар биш, ердөө МАН-ын хоёр бүлэглэлийн хоорондох эрх мэдэл, албан тушаал, мөнгөний төлөөх тулааныг л хэлсэн үг байж дээ.

Нэг талаас “Хайрцагтай хүн” VS нөгөө талаас “Халуухан хавар”.

Хэн нь ч ялсан ард түмэнд ер хүртээлгүй, ашиггүй. Хэнийх нь ч талд орох гээд хэрэггүй. Учир нь эд нар бүгд МАН-ынхан! Эвлэрээд явчих эвгүй хүмүүс!

“Халуухан хавар”-ын талд бүх эрх мэдэл, хууль хяналтынхан бий. Хайрцагтай хүний талд 894 хуудас бүхий хайрцагтай материал, баримт байна.

Энэ “тулаан”-ы хажуугаар “Туулын хурдны зам төсөл” олон нийтийн эсэргүүцэлтэй хүчтэй тулгарч,

“Гэрэгэ таур”-ын 14 дүгээр давхрын дээрэм,

АН-ын бойкот,

УИХ-ын саажилт,

Шинэ хоёр сайдыг жинхлэх асуудал… гээд улс төр бужигнаж буй мэт боловч одоогоор Монголын улс төрд нэг их халуухан хавар болоод байгаа юм алга л. МАН-ынхан л дотроо давчаад халууцаад, түлхэлцээд байна.

Хаврыг ямар байхыг улс төрчид шийддэггүй. Ард түмэн ямар хавар байхыг мэддэг шүү, МАН-ынхаан.

Д.ГАНСАРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Хууль бус, хортой агуулгатай мэдээ, мэдээлэлтэй тэмцэх салбар дундын Ажлын хэсгийг байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөтгөсөн ээлжит бус шуурхай хуралдаан өнөөдөр боллоо....

Улс төр

Л.Энх-Амгалан: Өнчин охид үнэ цэнгүй юм байна гэдэг тэр муухай мэдрэмжийг та нар яаж өгч чадав аа

БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: Аав хүний хувьд, ах хүний хувьд үзэл бодлоо хуваалцах...

TVУлс төр

Н.УЧРАЛ: Хоёр түрүүг хоёуланг нь Б.Бадар-Ууган хүү унаж хурдлуулсан нь энэ жилийн баяр наадмын бахархалт түүх болж үлдэж байна

Н.УЧРАЛ: Арван дөрвөн жилийн дараа Өмнөговь аймгаас хурдан морины азарга, соёолон насанд...