2026 оны байдлаар дэлхийн энх тайван, аюулгүй байдлын түвшин 13 дахь жилдээ дараалан буурч байгаа гэж олон улсын Global Peace Index (GPI) тайланд дурджээ. Гэсэн хэдий ч зарим улс орон, тэр дундаа Монгол Улс эсрэг чиглэлд буюу эерэг ахиц гаргасан цөөн орны нэг болсон байна.
Энх тайвны индексийг Австралийн Institute for Economics & Peace (IEP) байгууллага жил бүр гаргадаг бөгөөд дэлхийн 163 орныг гэмт хэргийн түвшин, улс төрийн тогтвортой байдал, зэвсэгт мөргөлдөөн, цэргийн зардал, нийгмийн итгэлцэл зэрэг 20 гаруй үзүүлэлтээр үнэлдэг.
2026 оны дэлхийн хамгийн аюулгүй 10 улс
🇮🇸 Исланд: 16 дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн тайван, аюулгүй орон.
🇮🇪 Ирланд: Улс төрийн тогтвортой байдал, гэмт хэрэг багатай орон.
🇳🇿 Шинэ Зеланд: Байгаль, нийгмийн итгэлцэл өндөр, хүчирхийлэл бага.
🇦🇹 Австри: Европ дахь хамгийн тогтвортой, аюулгүй орнуудын нэг.
🇨🇭 Швейцарь: Гэмт хэрэг бага, нийгмийн сайн тогтолцоотой.
🇸🇬 Сингапур: Хууль сахиулах чанга системтэй, дэлхийд гэмт хэрэг хамгийн бага.
🇵🇹 Португал: Энх тайван, аялал жуулчлалд ээлтэй улс.
🇩🇰 Дани: Нийгмийн халамжийн систем, амьдралын чанар өндөр.
🇸🇮 Словени: Энх тайван, байгаль орчин цэвэр орон.
🇫🇮 Финланд: Итгэлцэл, шударга ёс, нийгмийн аюулгүй байдлын жишиг улс.
Бусад өндөр үнэлгээтэй орнууд
🇳🇴 Норвеги
🇸🇪 Швед
🇳🇱 Нидерланд
🇨🇦 Канад
🇯🇵 Япон
Эдгээр улсууд хүчирхийллийн гэмт хэрэг маш бага, иргэдийн аюулгүй байдлын мэдрэмж хамгийн өндөр байдаг гэдгээрээ онцлог.
Гэмт хэргийн түвшингээр хамгийн аюулгүй орнууд (Numbeo 2026)
🇦🇪 Арабын Нэгдсэн Эмират
🇶🇦 Катар
🇦🇩 Андорра
🇹🇼 Тайвань
🇲🇴 Макао
🇴🇲 Оман
Эдгээр улс нь өдөр тутмын гэмт хэрэг, иргэдийн аюулгүй байдлын мэдрэмжийн хувьд дэлхийд тэргүүлж байна.

Монгол Улс: Энх тайвны түвшин өссөн цөөн орны нэг
Дэлхийн энх тайвны түвшин сүүлийн жилүүдэд буурч байгаа энэ үед Монгол Улс эсрэгээрээ ахиц гаргасан гэдгийг GPI 2025-2026 оны тайланд онцолсон байна.
Монгол Улс дэлхийн 163 улсаас 37-р байрт, 1.719 оноотой үнэлэгдэж, өмнөх жилээс 8 байр ахисан дүнтэй гарчээ.
Ази-Номхон далайн бүс нутагтаа 5-р байрт жагссан нь энэ бүсийн хамгийн тайван, тогтвортой орнуудын нэг болохыг харуулж байна.

Монгол Улсын энх тайван, тогтвортой байдлыг тодорхойлж буй гол хүчин зүйлсэд:
Зэвсэгт мөргөлдөөнгүй байдал,
Цэргийн зардал бага түвшинд хадгалагдаж буй,
Гэмт хэргийн түвшин тогтвортой,
Дотоод, гадаад зөрчилгүй байдал зэрэг орж байна.
Эдгээр хүчин зүйл нь Монгол Улсыг Ази тивийн хамгийн тайван, тогтвортой улс хэмээн үнэлэгдэхэд чухал нөлөө үзүүлжээ.
Ч.ДӨЛГӨӨН
Эх сурвалжууд:
Institute for Economics & Peace (IEP)
World Population Review-Safest Countries 2025
Numbeo-Crime & Safety Index 2026





