Эхлэл Мэдээ ҮСХ: Улсын хэмжээнд 58.1 сая толгой мал тоологдлоо
Мэдээ

ҮСХ: Улсын хэмжээнд 58.1 сая толгой мал тоологдлоо

Хуваалцах
Хуваалцах

Улсын хэмжээнд 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо.

Малын тоо өмнөх оноос 445.1 мянган толгойгоор буюу 0.8 хувиар өссөн байна. Малын тоог төрлөөр нь авч үзвэл:

🐎 Адуу 5.1 сая болж 9.5 хувиар өссөн,

🐂 Үхэр 5.4 сая болж 7.2 хувиар өссөн,

🐫 Тэмээ 501.3 мянга болж 4.3 хувиар өссөн,

🐑 Хонь 23.9 сая болж 2.6 хувиар буурсан,

🐐 Ямаа 23.2 сая болж 1.1 хувиар өссөн байна.

2025 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт:

🐑 Хонь 41.1 хувь,

🐐 Ямаа 39.9 хувь,

🐂 Үхэр 9.4 хувь,

🐎 Адуу 8.8 хувь,

🐫 Тэмээ 0.9 хувийг тус, тус эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:

1️⃣ Хөвсгөл аймаг 5.3 сая толгой мал,

2️⃣ Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал,

3️⃣ Архангай аймаг 4.4 сая толгой мал,

4️⃣ Баянхонгор аймаг 4.2 сая толгой мал, 5️⃣Төв аймаг 4.1 сая толгой мал тоолуулсан байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...