Эхлэл Улс төр Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцлаа
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцлаа

Хуваалцах
Хуваалцах

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар Бага хурлыг Улаанбаатар хотод ирэх онд зохион байгуулна. Бага хурлын гол үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд зохион байгуулахаар төлөвлөж, зураг төслийн дагуу бэлтгэл ажлыг хангаж байна.

НҮБ уг хурлыг задгай талбайд зохион байгуулах нийтлэг шаардлага тавьдаг учраас ундны усны эх үүсвэрээс холдуулж энэ байршлыг сонгожээ. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээ, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, мэдээлэл холбооны сүлжээ татах ажлыг 100 хувь хийж гүйцэтгэн, өнгөрсөн 11-р сард улсын комисст хүлээлгэн өгчээ. Авто зам болон зогсоол барих ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Хүйтний эрч чангарсан учраас зам талбайн ажлуудыг түр хугацаанд зогсоожээ.

Ирэх оны гуравдугаар сард үндсэн бүтээн байгуулалтууд өрнөх юм байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар бага хурал 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Бага хуралд 8000-12000 хүн оролцох төлөвтэй байгаа юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

ВИДЕО || Д.Ганбат: Ийм олон хулгайчтай оронд хэн итгэж хөрөнгө оруулалт хийх юм

Д.Ганбат: Ард түмэн засаглаж байгаа биш хулгайч нар засаглаж байна. Гадны хөрөнгө...

TVУлс төр

Видео ||У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барьсныг та бүхэн мэдэж байгаа

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барьсныг та...

Улс төр

Т.АУБАКИР САЙД ТЭТГЭВЭР НЭМЭХИЙГ ШААРДСАН АХМАДУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир холбогдох албаны хүмүүсийн хамт тэтгэврийн...

TVУлс төр

Видео ||Х.ТЭМҮҮЖИН: Өнөөдрөөс эхэлж цөөнхийг байхгүй болтол хүчирхийлэх гэж байгаа юм уу?

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг хэлэлцэж...