Эхлэл Улс төр Томуугийн эсрэг резидент эмч нарыг нэмэлтээр ажиллуулахыг үүрэг болголоо
Улс төр

Томуугийн эсрэг резидент эмч нарыг нэмэлтээр ажиллуулахыг үүрэг болголоо

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр (2025.11.22) БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

БЗД 430 гаруй мянган хүн амтай. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 85 хувь нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар 252 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнө 417 хүүхэд иржээ. Хоногт 240 гаруй хүүхэд ирдэг байсан бол сүүлийн 24 цагт ачаалал хоёр дахин нэмэгдсэн учир эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлжээ. 48 цагийн дотор ачаалал багатай эмнэлгүүдээс эмч нарыг дайчлах, АШУҮИС-тай хамтарч, резидент эмч нарыг нэмэлтээр ажиллуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.

Мөн амбулатори дотор тусгай түр өрөө нээж, зөвхөн хүүхдүүдэд үйлчлэх зэргээр ээлжийн зохицуулалтыг шуурхай хийж ажиллахыг сануулав. Түүнчлэн ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг холбогдох албаныханд даалгалаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...

TVУлс төр

Үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо.

100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо....

TVУлс төр

МАН-ын хулгайг хонины гурван гуя, нэг сүүжин дээр жишээгээр үзүүлэв.

Ардын нам ард түмнийг ядаж ястай нь үлдээгээсэй дээ…

Улс төр

Засгийн газар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд -Нийгмийн даатгалын ерөнхий хуульд...