Эхлэл Нийгэм ТОХИОЛДЛЫН УДИРДЛАГЫН БАГ ШУУРХАЙ ХУРАЛДАЖ БАЙНА
Нийгэм

ТОХИОЛДЛЫН УДИРДЛАГЫН БАГ ШУУРХАЙ ХУРАЛДАЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН түвшинд байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг, “Идэвхжил”-ийн түвшинд 13 аймаг,  “Улирал хооронд”-ын түвшинд 2 аймаг байна.

Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгаа ба улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна.

Томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байна.

Жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе буюу 12-р сарын дунд үед зонхилон тохиолддог бөгөөд энэ жилийн онцлог нь Амьсгалын замын синцитиаль вирус,  A (H3N2) вирус орчилд давамгай байгаатай холбоотой дэгдэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлж, өвчлөлийн тархалт нэмэгдэх хандлагатай байна.

ЭМЯ-ны Томуу томуу төст өвчний эсрэг хариу арга хэмжээ авах төлөвлөгөө урьдчилсан байдлаар 7-р сард төлөвлөгдөж, 10-р сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан бөгөөд жил бүрийн Томуу томуу төст өвчний үед хариу арга хэмжээ авах Тохиолдлын удирдлагын баг нь (ТУТ) үе шаттайгаар идэвхжин ажилладаг.

2025 оны 11-р сарын 22-ний өдөр Ерөнхий сайд Томуугийн нөхцөл байдалтай танилцан, ЭНЭҮТ II, БЗДНЭ-т ажиллахдаа үүрэг чиглэлүүдийг өгсөн. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг танилцуулан арга хэмжээг шуурхай авах, Томуу, томуу төст өвчний “Алаг цоог дэгдэлт”-ийн үед шуурхай идэвхжих хариу арга хэмжээний дагуу Тохиолдлын удирдлагын баг  яг одоо ЭМЯ-нд хуралдаж арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Энэхүү Тохиолдлын Удирдлагын тогтолцооны хуралд Боловролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын яамны ЕБГ-ын дарга М.Цогзолмаа тэргүүтэй боловсролын яамны удирдлагуудыг урин уулзаж сурагчдын амралтад зохицуулалт хийгдэх талаар хэлэлцэж байна.

Энэ тохиолдолд томуугийн тархалтын түвшинтэй уялдуулж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газар зэрэг хүн ам олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллага, удирдлага, албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх, шаардлагатай үед ор зохицуулах зохион байгуулалтыг хийх чиг үүргийг ханган ажиллах юм.

Мөн Тохиолдлын удирдлагын баг хурлаар эмнэлгүүдийн амбулатори болон орны ачааллыг зохицуулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагууд цаашид авах арга хэмжээг ярилцаж байна. (2025.11.23)

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVНийгэм

Мобайл сэтгүүлзүй (Можо), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан мэдээллийн агентлаг “MOJO AI”.

Мобайл сэтгүүлзүй (Можо), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан мэдээллийн агентлаг “MOJO AI”.www.mojotv.mn

TVНийгэм

Номын айлдвар. Хаврын тэргүүн сарын шинийн 12.

Номын айлдвар. Хаврын тэргүүн сарын шинийн 12.Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуган.

МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....

НийгэмЦАХИМ СОНИН

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын “Шилдэг ярилцлага, нийтлэлүүдийн дээжис” ном хэвлэгдлээ

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул 2009-2023 онд Өдрийн сонинд ажиллахдаа...