Эхлэл Мэдээ Монгол Улсад яг одоо стагфляцийн шинжтэй эдийн засгийн хямрал өрнөж байна
МэдээНийгэм

Монгол Улсад яг одоо стагфляцийн шинжтэй эдийн засгийн хямрал өрнөж байна

Хуваалцах
Хуваалцах

Яг өнөөдөр Монголд болж буй нийгмийн тэр дундаа эдийн засгийг харвал олон юм зэрэгцэж байна. Эдийн засгийн талаас хэд хэдэн үзэгдэл зэрэгцэн тохиож байна.

Инфляц: Үнийн өсөлт, мөнгөний худалдан авах чадвар эрс буурсан.

Стагфляц: Эдийн засгийн өсөлт сул+Үнийн өсөлтийг зогсоож чадахгүй байгаа байдал + ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн.

Төсвийн тэлэх бодлого: Юун төсөв тэлэх манатай байна. Төр зардлаа нэмсэн, орлогоосоо давсан зарлагатай. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг 10%-иар танана гэдэг бол зүгээр “реклам”.

Валютын ханшийн уналт: Төгрөг суларч цаас болж, импортын барааны үнэ Усайн Болтоос ч хурдан өсөж байна.

Нийгэм-Эдийн засгийн хямрал: Иргэдийн бодит орлого буурч, эсэргүүцэл, жагсаал, цуглаан шил шилээ даран гарч, ажил хаялтдаа хүрлээ.

Дээрх шинжүүд бол Монгол Улсад яг одоо стагфляцийн шинжтэй эдийн засгийн хямрал өрнөж байгааг илтгэж байна. Энэ нь инфляци өндөр, эдийн засгийн өсөлт саарсан, ажилгүйдэл нэмэгдсэн, төсвийн дарамт өссөн, нийгмийн бухимдал нэмэгдсэн нөхцөлийг хэлдэг. Яг л өнөөдрийн Монгол энэ “шалгуурууд”-ыг хангаж байна.

Тоймч Д.ГАНСАРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...