Эхлэл Мэдээ Цагдаа нар дуудлага мэдээлэл авсан даруйд очих хурд нийслэлийн хэмжээнд 5-7 хувиар нэмэгдлээ
МэдээНийгэм

Цагдаа нар дуудлага мэдээлэл авсан даруйд очих хурд нийслэлийн хэмжээнд 5-7 хувиар нэмэгдлээ

Хуваалцах
Хуваалцах

Цагдаагийн байгууллагаас нийслэл Улаанбаатар хотод иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, иргэдийн аюулгүй амар тайван байдлыг хангах чиглэлээр авто эргүүлийн тоог 2025 онд 100 болгон нэмэгдүүлсэнээр иргэдэд хүрч үйлчлэх хугацааг өмнөх онуудтай харьцуулахад 5-15 минутаар богиносгосон.

Мөн иргэн, аж ахуйн нэгжээс ирсэн дуудлага, мэдээлэлд очих хурдыг 5-7.5 хувиар нэмэгдүүлсэн нь иргэдэд түргэн шуурхай хүрэх боломжийг бүрдүүлж байна.

Цаашид ч цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, хариу үйлдэл үзүүлэх хугацааг богиносгохоор ажиллаж байна.

Мөн алба хаагчын аюулгүй байдлыг хангах, нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр авто эргүүлийн 100 чиглэлийн автомашинд дотор, гадна талд 4G хяналтын камер (360градус) суурилуулж, алба хаагчдыг 4G энгэрийн камераар бүрэн хангаж, цагдаагийн шуурхай удирдлагын жижүүртэй бүрэн холбож мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавин ажиллаж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVНийгэм

ДҮНЧҮҮР /100 сая/ МААНИЙН БҮТЭЭЛ DAY-1

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс зохион байгуулж буй 14 дэх...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...