Эхлэл Мэдээ ЦЕГ: Сураггүй алга болсон 2 настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг төлбөртэй авна
Мэдээ

ЦЕГ: Сураггүй алга болсон 2 настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг төлбөртэй авна

Хуваалцах
Хуваалцах

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2 настай хүүхэд алга болсон гэх мэдээллийг 20 цаг 40 минутад цагдаагийн байгууллага хүлээн авч, эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.

Ц.Пүрэвсайхан нь цайвар шар царайтай, толгойдоо 10см орчим урттай, хоёр сүлжсэн шаргал өнгийн үстэй, 80см орчим өндөртэй, 18 кг орчим жинтэй, алга болох үедээ хөх өнгийн цамц, хар өнгийн өмд, зурган дээрээ харагдаж байгаачлан улаан оруулгатай цагаан өнгийн пүүзэн гуталтай явсан.Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид болон үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн нохойнууд, төлөөлөгчдийн хамт нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж байгаа болно. Одоогоор алга болсон бага насны хүүхэд олдоогүй, иргэдийн төрөл бүрээр таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Сураггүй алга болсон 2 настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын дагуу иргэдээс мэдээлэл төлбөртэй авна. Мэдээллийг чанд хадгална. Мэдээлэл авах утас: 7038102

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...

TVМэдээ

МожоТВ 100.000 дагагчтай боллоо

🎉 МожоТВ 100.000 дагагчтай боллоо! www.mojotv.mn сайтын MOJOTV Mongolia-д итгэж, үргэлж хамт...

Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...