Эхлэл Мэдээ СИНХУА: Хятад-Орос-Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалав
МэдээУлс төр

СИНХУА: Хятад-Орос-Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалав

Хуваалцах
Chinese President Xi Jinping on Tuesday called for consolidating political mutual trust and deepening mutually beneficial cooperation among China, Russia and Mongolia xhtxs.cn/6rZ
Хуваалцах

Бээжин. 9-р сарын 2. /Синхуа/ — БНХАУ-ын дарга Си Жиньпин өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нартай Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзах үеэр Хятад, Орос, Монгол гурван улсын улс төрийн харилцан итгэлцлийг бататгаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг уриаллаа.

Энэ нь гурван улсын төрийн тэргүүн нарын долоо дахь удаагийн гурвалсан дээд хэмжээний уулзалт байв.

Си Жиньпин гурван улс улс төрийн харилцан итгэлцлээ бататгаж, эв нэгдэл, зохицуулалтаа бэхжүүлж, харилцан дэмжлэг үзүүлэн, бие биенийхээ гол ашиг сонирхол, чухал асуудлыг хүндэтгэн, өөр өөрийн хөгжлийн болон сэргэн мандалтын бат бөх стратегийн тулгуур болж байх хэрэгтэй гэв.

Түүнчлэн гурван тал харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хилийн чанадын дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг урагшлуулах, хөгжлийн стратегиудыг уялдуулах, үндэсний валютын тооцооны хэмжээг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, соёлын өвийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстойг онцлов.

Мөн Си Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, Тяньжин дэх ШХАБ-ын дээд уулзалтын үеэр байгуулсан төрөл бүрийн платформ, төвүүдийг ашиглан өргөн хүрээний хамтын ажиллагаа өрнүүлэхийг уриалав.

Путин улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь маш чухал бөгөөд энэ нь гурван улсын харилцааны суурийг бататгахад тустай гэж тэмдэглэв.

Тэрээр хөгжлийн стратегиудыг ойр уялдуулах, холболт, дэд бүтцийг сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг тэлэх, санхүү, эрчим хүч, дижитал эдийн засаг, боловсрол, байгаль орчны хамгаалал, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлэх шаардлагатай. Ингэснээр эдийн засгийн хөгжилд түлхэц өгч, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжин, ард түмнүүдийн хоорондын холбоог бэхжүүлнэ гэв.

Хүрэлсүх Монгол Улс-Хятад-Оросын эдийн засгийн коридорийн бүтээн байгуулалтыг ахиулах, ард түмэн хоорондын болон соёлын солилцоог өргөжүүлэх, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг дэмжихийн төлөө тууштай ажиллана гэдгээ илэрхийлэв.

Энэ жил бол Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон Зөвлөлтийн Эх орны агуу их дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой тохиож буй онцгой жил юм. Монгол, Хятад, Оросын ард түмэн энэ түүхэн ойг хамтдаа тэмдэглэж, Дэлхийн хоёрдугаар дайны талаарх зөв үзэл хандлагыг өвлүүлэн авч явах ёстойг Хүрэлсүх тэмдэглэв.

Эх сурвалж: Xinhua

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
LiveМэдээ

Бясалгалын цаг…🌿 (5 минут)

🎧Энэхүү бичлэгийг сонсохдоо: 🧘‍♀️Өөрт тухтай байрлалд сууж, хэвтэж болно. 🫁Амьсгалаа 3 удаа...

LiveГадаадМэдээ

Володимир Зеленський: Өчигдрөөс хойш Оросын дайралтын үр дагаврыг арилгах ажил үргэлжилж байна

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський: Өчигдрөөс хойш Оросын дайралтын үр дагаврыг арилгах ажил...

ГадаадМэдээ

Зеленський: Дэлхий Кремлийн гэмт хэрэгтнүүдийг аллагаа зогсооход нь шахалт үзүүлж чадна

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський: Өчигдрөөс хойш Оросын дайралтын үр дагаврыг арилгах ажил...