Эхлэл Мэдээ НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛСНӨӨР АВТОБУС ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСАЖ, ХУРД 4.5 КМ/ЦАГААР НЭМЭГДЖЭЭ
МэдээУлс төр

НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛСНӨӨР АВТОБУС ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСАЖ, ХУРД 4.5 КМ/ЦАГААР НЭМЭГДЖЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нэмэгддэг авто замын түгжрэлээс урьдчилан сэргийлж НИТХ-ын дарга А.Баяр автозамын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх талаар захирамж гаргасан билээ.

Эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөөд байгаа бөгөөд НИТХ-ын дарга А.Баяр уг захирамжийн хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа. Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобусыг саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлснээр автобус хоорондын хүлээлтийн хугацаа 8-10 минут байсан бол 3-5 минут болж буурсан. Мөн нийтийн тээврийн автобусны хурд 4.5 км/цаг нэмэгдэж 13.5 км.цагийн хурдтай зорчиж байна. Ойрын өдрүүдэд хөдөө орон нутгаас нийслэлийг зорих авто машины тоо 3-5 дахин, нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал 5 дахин нэмэгдээд байгаа энэ үед нийтийн тээврийн авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлснөөр автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, хүлээлгийн зай хоорондыг багасгаж байна” хэмээн онцоллоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Улс төр

“КOП17”-г зохион байгуулах нь Монголд ямар ашигтай вэ?

“КOП17”-г зохион байгуулах нь Монголд ямар ашигтай вэ. Энэ асуултыг олон уншигч...

TVУлс төр

🌍🇲🇳Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал албан ёсоор эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо...