Эхлэл Мэдээ ЯРУУ НАЙРАГ: 02-04 ЦАГТ ДУРТАЙ
Мэдээ

ЯРУУ НАЙРАГ: 02-04 ЦАГТ ДУРТАЙ

Хуваалцах
Хуваалцах

Шөнийн 02-04 цагт дуртай
Бүх хүн унтаж
Машин тэрэг зогсож
Цахилгаан шат амарч
Усны хоолой дуугардаггүй.
Яршигтай дуудлагууд утсанд ирдэггүй
Ямар ч хүн байхгүй
Бүгд хэлгүй болсон мэт
Чих амарч сая тайвширдаг.
Ноход ч хуцахгүй
Шувууд жиргэхгүй
Хүүхэд уйлахгүй
Хэн ч хаалга тогшихгүй
Юу ч амгаланг эвддэггүй.

Шөнийн 02-04 цагт дуртай.
Тааваараа шүршүүрт орж
Өрөөн дотроо холхиж
Эрх чөлөөг амсдаг.
Бохир хүмүүсээс залхсан
Байгаль ч цэвэршиж
Дэлхийн нуруу ч амарч
Чийртэй бүхэн бөхдөг.
Гудамжны гэрлүүд зүйрмэглэдэг.
Их дэлгүүрийн манаач ч унтдаг.
Шөнийн 02-04 цагт дуртай.

Хүмүүсээс залхсан хүмүүст
02-04 цаг бол диваажин.
Тэдэнд хэн ч
“Чи шилдэг болох ёстой” гэж тулгадаггүй
“Чи фитнесст яв” гэж албаддаггүй
“Чи тэтгэврийнхээ төлөө ажил хий” гэж Хоолойд нь хутга тулгадаггүй.
“Чи хэн нэгнийг тэжээх ёстой” гэж шаарддаггүй
“Чи намайг хайрлах ёстой” гэж хүчирхийлдэггүй.
Жин барь гэж номлодог хүмүүс унтаж
Жин барьж буй хүмүүс
Хөргөгчний гэгээн гэрэлд
Талх, чанамал, сүүний шошго уншдаг.

Шөнийн 02-04 цагт дуртай.
Үглээ, хэрүүлч эхнэрүүд унтаж
Үймүүлдэг хөршүүд ч чимээгүй болж
Үнэхээр аниргүй болдог.
Эсрэг байранд бас
Ганц гэрэлтэй цонх
Гэр дотроо нэг хүн холхино
Хүмүүсээс залхсан хүмүүсийн л нэг байх тэр.

2025.01.01, шөнийн 01:58

Д.ГАНСАРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...