Эхлэл Мэдээ Зээлийн ”Хар жагсаалт” ирэх сарын 1-нээс хүчингүй болно
Мэдээ

Зээлийн ”Хар жагсаалт” ирэх сарын 1-нээс хүчингүй болно

Хуваалцах
Хуваалцах

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ энэ оны тавдугаар сарын 16-нд баталсан. Уг хуулийн хэрэгжилтийг хангах журам болон зээлдэгчдэд оноо тогтоох системийг Монголбанк батлахаар болсон бөгөөд шинэ журам хэрэгжсэнээр зээлийн “хар жагсаалт” бүрмөсөн халагдаж, иргэдэд онооны үнэлгээ тогтоох системд шилжих юм.

Энэ өөрчлөлтийг хамгийн ихээр хүлээж буй 70 мянга гаруй иргэн “хар жагсаалт”-д бүртгэлтэй байгаа бөгөөд тэд зээл авах боломжгүй олон жилийг өнгөрөөсөн.

Өмнөх зохицуулалтаар “хар жагсаалт”-д багтсан иргэн авсан зээлээ бүрэн төлсөн ч дахин зээл авах хүртэл зургаан жил хүлээх шаардлагатай байв.

Шинэ хуулиар зээлийн мэдээлэл нь зөвхөн зээлдэгчийн санхүүгийн чадавхыг үнэлэх зорилготой болж, зээлээ цаг тухайд нь төлбөл оноо нь нэмэгдэх, эсрэгээрээ төлбөрөө хожимдуулбал оноо буурах зарчмаар ажиллана. Зээлээ төлж эхэлмэгц оноо нь дахин өсөх боломжтой тул чанаргүй зээлийн хэмжээ буурна гэж хууль санаачлагчид үзэж байна.

Монголбанк 1997 онд байгуулсан Зээлийн мэдээллийн санд одоогоор 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн мэдээлэл хадгалагдаж байгаа бөгөөд энэ мэдээллийг 600 орчим байгууллага ашигладаг. Үүнд бүх арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, төрийн сангууд, үүрэн холбооны операторууд багтдаг.

Монголбанк уг журмыг энэ сарын дотор баталж, есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлснээр “хар жагсаалт” гэдэг ойлголт Монголын санхүүгийн салбараас бүр мөсөн алга болох юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

ГадаадМэдээ

Энэ зураг “Nikon Comedy Wildlife Awards” гэрэл зургийн уралдааны финалд шалгарчээ

Борнео аралд авсан орангутаны нэгэн хөгжилтэй гэрэл зураг 2026 оны Nikon Comedy...