Эхлэл Мэдээ Н.ӨСӨХБАЯР: ДОПИНГ ХЭРЭГЛЭСНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА
Мэдээ

Н.ӨСӨХБАЯР: ДОПИНГ ХЭРЭГЛЭСНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

МОНГОЛ УЛСЫН ГАРЬД Н.ӨСӨХБАЯР МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байна.

Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй.

Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар “very low” илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье.

Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг.

Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана.

Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, амьдралын зарчим. Ийм нөхцөл байдал үүссэн нь Монголын төр, нутаг ус, намайг дэмжсээр ирсэн ард олны сэтгэлд сэв суулгасан бол би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна.

Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье.

Монгол Улсын гарьд Н.Өсөхбаяр 2025.07.25

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVМэдээ

Д.Энхтуяа: Сэтгүүлчид үнэний талд зогссоныхоо төлөө хууль шүүхийн байгууллагын өмнө дуудагдах ёсгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 05 дугаар сарын 03-ны өдрийг дэлхийн...

Мэдээ

ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уурын байгууллагаас гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр агаарын температур...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Хоёр сая төл бойжиж байна

МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН МЭДЭЭ: Төллөвөл зохих 22.4 сая эх малын 9.3...