Эхлэл Мэдээ С.ЦЭНГҮҮН: 15 тэрбумыг нь эсэргүүцсэн чинь “Тойргоос сонгогдоогүй учраас ойлгохгүй, хөрсөндөө буу” гэж гишүүд намайг шүүмжилсэн
МэдээУлс төр

С.ЦЭНГҮҮН: 15 тэрбумыг нь эсэргүүцсэн чинь “Тойргоос сонгогдоогүй учраас ойлгохгүй, хөрсөндөө буу” гэж гишүүд намайг шүүмжилсэн

Хуваалцах
Хуваалцах

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЦЭНГҮҮН: УИХ-ын гишүүн цэцэрлэг, эмнэлэг, зам барьдаг хүн биш. Сонгогчдодоо үнэнээ хэлье. Яг л ингэж жил болгон төсвөө жижиг эрх ашгуудын нэгдэл болгож баталсаар байгаад нэгдсэн төлөвлөлтгүй, хяналтгүй данхар төсөвтэй боловч аль ч салбарт нь тэр мөнгө нь хүрдэггүй улс болсон шүү дээ.

Тойргоос сонгогдоогүй учраас ойлгохгүй, хөрсөндөө буу гэж гишүүд намайг бас шүүмжилж байгаа. Гэхдээ ийм л байж ирсэн гээд өмөөрөөд байгаа систем нь Монгол Улсыг асар ихээр хохироож байхад өөрчлөх талд нь зогсож чадахгүй юм бол УИХ гишүүн байх хэрэг юун.

2026 оны төсөв асуудлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлсэн, Засгийн газрын давхардсан бүтцүүдийг татан буулгаж цомхотгол хийсэн, татвар буулгах орон зайг эрэлхийлсэн “жижиг төсөв” байх шаардлага миний хувьд тавьж байгаа.

Энгийн зарчим: Засгийн газар бүтэн хариуцлагаа үүрч төсвөө УИХ-д танилцуул. УИХ гишүүд ямар нэг “жижиг” төсөл хөтөлбөрт уягдалгүй шаардлага, хяналтаа тавь.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...

TVУлс төр

Үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо.

100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо....

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...