Эхлэл Мэдээ 116 АЙЛЫН ГЭР НУРЖ, ХАШАА, БАЙШИНГИЙН ДЭЭВЭР ХУУЛАРЧЭЭ
Мэдээ

116 АЙЛЫН ГЭР НУРЖ, ХАШАА, БАЙШИНГИЙН ДЭЭВЭР ХУУЛАРЧЭЭ

Хуваалцах
Хуваалцах

⚠️Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, бороо орсон газруудаар борооны өмнө түр зуур 24-33 м/с хүрч ширүүсэж, салхилсаны улмаас Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүрэгт нийт 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Тодруулбал;

🔶Сүхбаатар аймгийн Халзан суманд 27 айлын гэр, 20 хашаа, 3 байшингийн дээвэр, цэцэрлэгийн тоглоомнууд болон хүлэмж нурж, үерийн далан сэтэрч, 5 айл усанд автсан, 15 автомашин шаварт суусан дуудлагаар сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, аюулгүй болгосон. Мөн Уулбаян суманд 11 гэр, 1 зөөврийн сууц, Түмэнцогт суманд зөөврийн сууц нурж, 2 автомашины салхины шил хагарсан бөгөөд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

🔶Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутгаар 21:00-22:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орж, борооны өмнө салхины хурд 25-33 м/с хүрч салхилсаны улмаас Аргалант суманд- 7, Баянхангай суманд-36, Лүн суманд-13, Эрдэнэсант суманд-2 буюу нийт 58 айлын гэр, 13 хашаа нурж, 16 автомашины салхины шил хагарсан мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор аймаг, орон нутгаас ажлын хэсгүүд ажиллаж байна.

🔶Нийслэл хот орчмоор хүчтэй аадар бороо орж, борооны өмнө салхи ширүүссэний улмаас СБД-т 1,СХД-т 4, нийт 5 байшингийн дээвэр хууларсан, СХД-т 28, Чингэлтэй дүүрэгт 1, ХУД-т 2 буюу 31 гэр нурсан, СХД-т 1 иргэн гэрт дарагдсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, аюулгүй болголоо.

🔶Мөн Баянгол дүүргийн V хороо Саппорогийн уулзвар, Сүхбаатар дүүргийн I хороо, 28-р байрны гадна талбай, Хан-Уул дүүргийн VIII хороо Нисэхийн тойрог орчим, нийт 3 байршилд ус тогтсон дуудлагаар Геодези, eсны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын шуурхай баг ажиллаж, ус соруулах, зайлуулах арга хэмжээг хэрэгжүүллээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн Сарын шинийн мэндийг дэлхий...