Эхлэл Мэдээ “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
МэдээУлс төр

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Монгол хүний мөн чанар, үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилгоор “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тус хөтөлбөр 7 дүүргийн 46 сурагч хамрагдаад байна. Сурагчид 7 хоногийн турш “Хөдөлмөр” зусланд байрлаж байгаа бөгөөд олон төрлийн сургалт, сонирхолтой тоглоомуудаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, нүүдэлчин ёс заншил, түүхийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж байна. Хөтөлбөрийн 3 дахь өдөр НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн, Д.Наянбаяр нар сургалт хөтөлбөртэй танилцаж, нэг өдрийг сурагчидтай хамт өнгөрүүлэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

Н.УЧРАЛ: Хоёр түрүүг хоёуланг нь Б.Бадар-Ууган хүү унаж хурдлуулсан нь энэ жилийн баяр наадмын бахархалт түүх болж үлдэж байна

Н.УЧРАЛ: Арван дөрвөн жилийн дараа Өмнөговь аймгаас хурдан морины азарга, соёолон насанд...

Улс төр

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс Хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Стратегийн түншлэл”-ийг бататган бэхжүүлэхийн төлөөх Хамтарсан...

TVУлс төр

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтах ёслолын агшнаас…

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос...