Эхлэл Гадаад ТОЙМ: Трамп Ираны цөмийн байгууламжийг устгаснаа мэдэгдэж, Тегеран үр дагаврыг нь анхаарууллаа
ГадаадМэдээ

ТОЙМ: Трамп Ираны цөмийн байгууламжийг устгаснаа мэдэгдэж, Тегеран үр дагаврыг нь анхаарууллаа

Хуваалцах
Хуваалцах

Тойм:

АНУ Иран руу цохилт өглөө: АНУ Ням гарагийн өглөө Ираны цөмийн гурван чухал байгууламж руу цохилт өгсөн. Ерөнхийлөгч Трамп эдгээр цэгийг бүрэн “устгасан” гэж мэдэгдсэн ч Тегераны цөмийн хөтөлбөрт хэр их хохирол учирсныг албаныхан одоогоор үнэлж байна.

“Шөнө дундын алх цохилт” ажиллагаа: АНУ-ын мэдээлснээр B-2 сөнөөгч онгоцууд Фордо, Натанз дахь байгууламжууд руу арав гаруй “бункер нураагч” бөмбөг унагасан бол Томагавк пуужингууд Исфахан руу довтолсон байна.

Ираны хариу үйлдэл: Иран НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хурлаар АНУ, Израилийг эрс буруушааж, дипломат хэлэлцээнд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Одоо дэлхий нийт Дээд удирдагч Аятолла Али Хаменейгийн албан ёсны мэдэгдлийг хүлээж байна.

АНУ-ын цаашдын алхам: Энэхүү цохилт нь АНУ-ыг Израиль-Ираны мөргөлдөөнд татан оролцуулж, хоёр тал сүүлийн долоо хоног гаруйн хугацаанд харилцан цохилт өгсөөр байгаа юм. АНУ-ын өндөр албан тушаалтнууд Ирантай дайн зарлаагүй гэж мэдэгдсэн ч Трамп Иран эвлэрэхгүй бол цаашид ч илүү олон цохилт өгөхөө сануулж, бүр Иранд дэглэм солих боломжийн талаар ч дурджээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: CNN

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...