Эхлэл Мэдээ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ДЭЛХИЙН АВАРГА “ROYAL DANCE” ХАМТЛАГИЙН БҮЖИГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МэдээУлс төр

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ДЭЛХИЙН АВАРГА “ROYAL DANCE” ХАМТЛАГИЙН БҮЖИГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хуваалцах
Хуваалцах

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр насны ангилалд алтан медаль хүртсэн “Royal dance” хамтлагийн бүжигчдийг хүлээн авч уулзлаа.

Тодруулбал, “Royal dance” хамтлагийн бүжигчид Португалийн Брага хотод зохион байгуулагдсан WDSF Хореографик латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд түрүүлж, хос алтан медалийн эзэд болсон билээ.НИТХ-ын дарга А.Баяр “Royal dance” хамтлагийн дасгалжуулагч багш ОУХМ О.Эрдэнэ-Очир болон бүжигчдийг хүлээн авч уулзан, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, үе тэнгийнхэндээ урлаг соёлоор дамжуулан үлгэр дуурайлал үзүүлж буйг талархал илэрхийлж, баяр хүргэлээ.Дасгалжуулагч О.Эрдэнэ-Очир Брага хот дахь тэмцээний өмнөх бэлтгэлийн заалны зардлыг НИТХ-аас дэмжлэг үзүүлж ажилласанд мөн талархал илэрхийлж, цаашдын тэмцээн уралдаандаа баг тамирчдаа илүү сайн бэлтгэлээр хангаж ажиллахаа илэрхийллээ. Учир нь 20, 30 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдад хамгийн тулгамддаг асуудал нь томоохон бэлтгэлийн заал байдаг гэдгийг онцоллоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтах ёслолын агшнаас…

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос...

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...