Эхлэл Гадаад Иран-Израилийн зөрчил хурцдаж, мөргөлдөөн ширүүсэв
ГадаадМэдээ

Иран-Израилийн зөрчил хурцдаж, мөргөлдөөн ширүүсэв

Хуваалцах
Хуваалцах

Сүүлийн өдрүүдэд Иран болон Израилийн хоорондох зөрчил хурцдаж, бүс нутгийн тогтворгүй байдал эрс нэмэгдлээ. Израиль өчигдөр Ираны хэд хэдэн чухал цэргийн болон цөмийн байгууламж руу агаарын болон пуужингийн цохилт хийв. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ ажиллагааг “Operation Rising Lion” гэж нэрлэжээ.

Энэхүү довтолгооны үеэр Ираны Натанз дахь ураны баяжуулах төв байгууламж гол бай болсон байна. Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (IAEA)-аас мэдээлснээр уг байгууламжид цацрагийн түвшин нэмэгдээгүй гэж Ираны эрх баригчид мэдээлжээ. Мөн Бушерийн цөмийн цахилгаан станц халдлагад өртөөгүй байна.(NHK)

Израилийн цохилтын дараа Иран хариу арга хэмжээ авч, Израиль руу олон тооны пуужин болон дроноор довтолсон ч Израилийн “Iron Dome” болон АНУ-ын хамтарсан хамгаалалтын системүүдийн тусламжтайгаар тэдгээрийн ихэнхийг амжилттай саатуулсан гэж CNN, BBC мэдээлжээ.

Одоогоор хоёр улсын хооронд бүрэн хэмжээний дайн албан ёсоор зарлагдаагүй ч мөргөлдөөн хамгийн ноцтой түвшинд хүрээд байна. Тегеранд болсон довтолгооны улмаас Ираны талаас 78 хүн амиа алдаж, 320 орчим хүн шархадсан талаар мэдээлжээ.

Бүс нутгийн бусад тоглогч болох Хезболла, Хуситуудын оролцоо нэмэгдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч, энэ нь мөргөлдөөнийг улам өргөжүүлэх магадлалтай байна.

Олон улсын хамтын нийгэмлэг нөхцөл байдалд өндөр түвшний санаа зовниж, нөхцөл байдлыг хурдан намжаахыг уриалж байна.


Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...

Гадаад

НҮБ-ын төв байрны гадна өөрийгөө шатаасан төвөдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нас барлаа

АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна долдугаар сарын 2-нд өөрийгөө...

Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...