Эхлэл Гадаад 242 хүн зорчиж явсан Air India-ийн зорчигч тээврийн онгоц осолдлоо
ГадаадМэдээ

242 хүн зорчиж явсан Air India-ийн зорчигч тээврийн онгоц осолдлоо

Хуваалцах
Хуваалцах


Өнөөдөр үдээс хойш Энэтхэгийн Ахмедабад хотод Air India компанийн AI171 нислэгийн Boeing 787-8 Dreamliner онгоц осолдож, олон хүн амь үрэгдсэн байж болзошгүй байгаа талаар албаныхан мэдээллээ.

VT-ANB бүртгэлийн дугаартай тус онгоц нь Ахмедабадаас Лондонгийн Гатвик чиглэлд нисэхээр 13:17 цагт (IST) хөөрсөн ч хэдхэн минутын дараа осолджээ.

ADS-B нислэгийн мэдээллээр онгоц нь магадгүй хөөрөх зурвасаа бүрэн ашиглалгүй хөндлөн гарц (intersection departure) ашигласан байж болзошгүй байна. Хөөрснөөс хойш нисгэгчид яаралтай “MAYDAY” дуудлага илгээсэн бөгөөд онгоц далайн түвшнээс дээш 825 фут (251 м) орчим өндрөөс уналаа.

Ослын газар — Мегхани Нагар, Ахмедабад

Онгоц нь Ахмедабад хотын Мегхани Нагар хэмээх орон сууцны дүүрэгт унасан бөгөөд олон айл өрх хүнд нөхцөлд оржээ. Онцгой байдлын аврагчид, цагдаа, гал сөнөөгчид газар дээр нь ажиллаж байна.

Эхний байдлаар:

  • 169 зорчигчийг ослын газраас гаргасан,
  • 73 хүн аврах ажиллагаа үргэлжилж байна гэж цагдаагийнхан мэдээлсэн.
  • Гэвч нас барсан, шархадсан хүмүүсийн албан ёсны тоо хараахан гараагүй байна.

Онгоцонд зорчиж явсан зорчигчдын бүрэлдэхүүн:

Air India-ийн албан ёсны мэдээллээр онгоцонд нийт 242 хүн зорчиж явжээ. Үүнд:

  • 169 Энэтхэгийн иргэн
  • 53 Их Британийн иргэн
  • 7 Португалийн иргэн
  • 1 Канад иргэн
  • 2 нисгэгч, 10 үйлчлэгч багийн гишүүн

Boeing 787 Dreamliner-ийн түүхэнд гарсан анхны хүний амь үрэгдсэн осол байж магадгүй

Осолдсон онгоц нь Boeing 787-8 Dreamliner загварын онгоц бөгөөд ийм төрлийн онгоцны хувьд анх удаа хүний амь эрсэдсэн онгоцны осол болж байж болзошгүй байна.
Уг онгоц нь:

  • MSN 36279 / LN:26
  • Анхны нислэгээ 2013 оны 12-р сарын 14-нд хийсэн
  • 11.5 жилийн насжилттай.
  • 2 ширхэг GEnx-1B хөдөлгүүртэй
  • Суудлын багтаамж: 18 бизнес, 238 энгийн ангиллын суудалтай

Шалгалт эхэлж байна

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд Энэтхэгийн Иргэний нисэхийн ерөнхий газар (DGCA), Онцгой байдлын аврагчид (NDRF), Boeing болон Air India-ийн мэргэжилтнүүд хамтран мөрдөн шалгалт эхлүүлсэн байна. Мэргэжилтнүүд баттай мэдээлэл гарах хүртэл таамаглал, цуурхал тараахгүй байхыг хэвлэл мэдээлэл, олон нийтэд уриалж байна.


Эх сурвалжууд:


Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...