Эхлэл Гадаад АНУ 12 орны иргэдэд хилээ бүрэн хаалаа
ГадаадМэдээ

АНУ 12 орны иргэдэд хилээ бүрэн хаалаа

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гаригийн орой зарлиг гаргаж, хэд хэдэн улсаас иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох шийдвэрийг баталжээ. Уг шийдвэр нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой эрсдлүүдтэй холбон гаргасан гэж Цагаан ордон мэдээлсэн байна.

Бүрэн хориглосон улсууд (12):Афганистан, Мьянмар (Бирм), Чад, Бүгд Найрамдах Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен.

Хэсэгчлэн хориглосон улсууд (7):Бурунди, Куба, Лаос, Сьерра Леоне, Того, Туркменистан, Венесуэл.

Хууль ёсны байнгын оршин суугчид, хүчинтэй визтэй хүмүүс, тодорхой визний ангилалд хамрагдагсад болон АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэх хүмүүс уг хоригт үл хамрагдана.

Энэхүү хоригийн эцсийн шийдвэрийг Трамп Колорадогийн Боулдер хотод болсон antisemitic (жүүдийн эсрэг) халдлагын дараа гаргасан гэж Цагаан ордны албаны хүн мэдэгджээ. Тэрээр өмнө нь уг хоригийг авч үзэж байсан ч уг халдлага үйл явцыг түргэсгэсэн байна.

Цагаан ордны байр суурь:“Ерөнхийлөгч Трамп Америкийг хорлох зорилготой гадаадын аюултай этгээдүүдээс хамгаалах амлалтаа биелүүлж байна. Эдгээр логиктой, улс тус бүрт хамаарах хоригууд нь визний шалгалт хангалтгүй, оршин суух хугацааг хэтрүүлдэг өндөр түвшинтэй, эсвэл заналхийлэл, иргэний мэдээлэл хуваалцахгүй орнуудыг хамарсан” гэж Цагаан ордны орлогч хэвлэлийн төлөөлөгч Абигейл Жексон “X” платформ дээр бичжээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: CNN

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Гадаад

НҮБ-ын төв байрны гадна өөрийгөө шатаасан төвөдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нас барлаа

АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна долдугаар сарын 2-нд өөрийгөө...

Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Гадаад

Японд мусульман оршуулгын газрын асуудал маргаан дагуулж байна

Японд мусульман шашинтнуудад зориулсан шинэ оршуулгын газар байгуулах асуудал шашны эрх чөлөө,...