Эхлэл Мэдээ Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
Мэдээ

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Хуваалцах
{"data":{"pictureId":"ad09122129b84fdda97f8b6f3364894c","appversion":"4.5.0","stickerId":"","filterId":"","infoStickerId":"","imageEffectId":"","playId":"","activityName":"","os":"android","product":"lv","exportType":"image_export","editType":"image_edit","alias":""},"source_type":"vicut","tiktok_developers_3p_anchor_params":"{"source_type":"vicut","client_key":"aw889s25wozf8s7e","picture_template_id":"","capability_name":"retouch_edit_tool"}"}
Хуваалцах

1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас 6 сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан.

1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ.

1959 оны 11 сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа. “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.

1989 оны 11 дүгээр сарын 20-нд Хүүхдийн эрхийн тухай конвенц НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, үүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чаджээ.

Манай улс хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг. 1952-1994 онд Хүүхдийн баяр, 1995 оноос Эх үрсийн баяр, 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэж байна.

Ардчилсан Монгол орны минь ирээдүй болсон алдрай жаахан үрстээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе ээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн Сарын шинийн мэндийг дэлхий...