Эхлэл Мэдээ Насанд хүрэгчдийн 24.2 хувь тамхи, 13-17 насныхны 25 хувь нь электрон тамхи татаж байна
Мэдээ

Насанд хүрэгчдийн 24.2 хувь тамхи, 13-17 насныхны 25 хувь нь электрон тамхи татаж байна

Хуваалцах
Хуваалцах

ӨНӨӨДӨР ТАМХИНЫ ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР

1988 онд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 32 дугаар чуулганаас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор тавдугаар сарын 31-ний өдрийг “Тамхины эсрэг дэлхийн өдөр” болгон зарласан билээ. Энэ жил уг өдрийг “Тамхины үнэнийг илчилье” уриан дор тэмдэглэж байна.

Манай улсын нийт насанд хүрэгчдийн 24.2 хувь нь тамхи татдаг. 13-17 насныхны 25 хувь нь электрон тамхи татаж байна гэсэн судалгаа бий. 2017 онд УИХ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ахиц дэвшил гарсан хэдий ч цаашид хууль, эрх зүйн орчныг илүү сайжруулах шаардлага бий. Нийтийн эрүүл мэндийг сайжруулах зорилтын хүрээнд Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...