Эхлэл Мэдээ ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН У.УРАНЧИМЭГ “ХЕРО” Б.БААТАРЫН “МОНГОЛ ХААН” ТӨСЛӨӨС ГАРЧ БУЙГАА ЗАРЛАЛАА
МэдээУлс төр

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН У.УРАНЧИМЭГ “ХЕРО” Б.БААТАРЫН “МОНГОЛ ХААН” ТӨСЛӨӨС ГАРЧ БУЙГАА ЗАРЛАЛАА

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Монгол хаан” төслөөс гарч буйгаа зарлалаа.

Тэрээр энэ талаар “Жүжигчин Уранчимэг миний бие Tamgagui Tur / The Mongol Khan Theatre Тамгагүй төр буюу Монгол хаан төслөөс албан ёсоор гарч байна…Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн зохиол Тамгагүй төр жүжгийн Цэцэр хатан гээч шандас сорьсон сайхан дүр дээр 3 жилийн туршид чадан ядан ажиллажээ. Дүрийн сэтгэл зүй, үзэл бодол, деталь бүрийг сэтгэж бодож , хөдөлгөөн бүрийг дэглээч багш нартайгаа ярилцаж, тунгааж…сэтгэл зүрхээ өгч урлахыг хичээсээн.

Энэ дүрийн мөн чанарыг үзэгчдэд хүргэхийн тулд өдөр бүр тоглолтоос тоглолтонд сайжруулж, заримдаа өөртөө хэрээс хэтэрсэн шаардлагыг тавьдаг байлаа. Монгол жүжигчдийн ур чадвар , чанар чансааг дэлхийн ноён оргил болсон тайз тавцан дээр бахархалтайгаар харуулсан АНХНЫ үндсэн багийн уран бүтээлч, жүжигчдээрээ бахархаад бахархаад ханашгүй билээ…🙏🏼Erdenebileg Ganbold Dulguun Odkhuu Болд-эрдэнэ Dorjsuren Shadav Баасанбуу Шинэбаяр Та бүгдийн нөр их хөдөлмөр,хичээл зүтгэл, хөлс хүчээр уг жүжиг боссон юм шүү🤍🇲🇳Монголынхоо Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа 171 удаа монгол хэл дээр, 9 удаа англи хэл дээр , 🇬🇧Англи улсын Лондон хотноо Вэст Энд Колиузм театрын тайзнаа 17 удаа монгол хэл дээр, 🇸🇬Сингапур Марина Бэй Сандс театрын тайзнаа 10 удаа монгол хэл дээр, 2 удаа англи хэл дээр НИЙТ 207 удаагийн тоглолтыг мэргэжлийн стандарт дагуу алдаа мадаггүй хийж дуусгасан байна. Миний хувьд одоо энд хүрээд өндөрлөж байна…🙏🏼 Дараа дараагийн тайз дэлгэцийн шинэ бүтээлээрээ үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзах болно…🔥Монгол хаан жүжгийн цаашдын төлөвлөгөөт болон аялан тоглолтонд нь амжилт хүсье…🎭” гэж өөрийнхөө фэйсбүүк хуудсаар зарлалаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө амиа алджээ

2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хэнтий аймаг, Хэрлэн сумын Хийдийн сууринд өвлийн дүнзэн...

Улс төр

Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн...

Улс төр

Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн...

НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...