Эхлэл Мэдээ АЯНГА (Номын тэмдэглэл)
Мэдээ

АЯНГА (Номын тэмдэглэл)

Хуваалцах
Хуваалцах

Хувиргаж, загварчилж, томъёолж, тэмтрэгдэх бүхнээ урлахаар шулуудсан сэтгэл хөдлөлөө өдөөн хатгахад
Харанхуйлсан тэнгэрийн гялсхийх туяа шиг

Зөн совингийн зүүдний орноос
Чам руу би очно
Гэргий чинь чамайг тэврэх агшинд
Буцаад л явчихна би
Зүүдний хаалгаа битгий хаагаарай
( Саранд гандсан хөшиг. Д. Гансаруул. 2008., 11-р тал )

Үхэл ч биш, амьдрал ч биш ийм нэгэн урсгалаар эрхшээлд чинь байхын хүслэнт тавиланг минь эгэл амьдралаас олзлон хаман одогч

Би чамайг дахиж хармааргүй байна
Үхэн үхтлээ таармааргүй байна
Магадгүй диваажинд таарвал
Би тамын орон руу зугтана

( Саранд гандсан хөшиг. Д. Гансаруул. 2008., 20-р тал ) хэмээн мухардалд ороод тэмтчин мөлхөнө. Голыг минь гогодон татах энэ чимээнд урван тэрслэх л энүүхэндээ утга учир нь болно.

Чамд би хайргүй ээ…гээд
Хундагатай дарсаа үлдээн
Хувь тавилангийн бороонд норон алхлаа
Гудамжны дүүжин гэрэл анивалзан
Худалч! Худалч! гэж намайг зэмлэнэ

( Саранд гандсан хөшиг. Д. Гансаруул. 2008., 21-р тал ) тэрслэгч мэт үггүй дэвэлтэндээ ойчлоо. Хоосон гялгар ертөнцөд

Чиний эзгүй байсан зуны хур
Уруулын чинь балыг угаачихаж
Чамгүй байсан намрын навчис
Уруулын чинь хээг арччихаж
Энэ хооронд
Чамд л үнсүүлдэг байсан уруулыг минь
Шунаг залуус хэдэнтээ үнссэн
Тэгээд л чиний уруулыг би бүр мөсөн мартчихсан

( Саранд гандсан хөшиг. Д. Гансаруул. 2008., 30-р тал ) цэцэглэж амжаагүй сааралтсан хүсэл шиг чивэлт бүрээсээ тайтгарал олно.

Сар ододтой нийлэн нарыг муу хэлнэ
Нарны садан гэж одод
Алтан гадас руу хялалзана

( Саранд гандсан хөшиг. Д. Гансаруул. 2008., 41-р тал ) устгах ч аргагүй, үгүйсгэх ч аргагүй үнэнг аргагүйн эрхэнд зөвшөөрөх мэт

Ганцаараа сууж мэргэ тавив
Хувь тавилангаа түүнээс асуухад
Цэцгийн хатан гунигтай инээмсэглэн
Гилийн тамгыг ширээнээс унагаав

( Саранд гандсан хөшиг. Д. Гансаруул. 2008., 56-р тал ) яасан их дэврүүн омгорхол вэ? Эршүүд зангаараа ялагдлаа далдлах оролдлого

…Үүрээр үүд сөхөж нөхөр нь ирнэ
Халуун өвөрт шурган орно
Харь бүсгүйн үнэр ч бас хамт хэвтэв

( Саранд гандсан хөшиг. Д. Гансаруул. 2008., 59-р тал ) мөнх бусын энэ үнэн гүнзгий ч наад захын сануулга өгөх урвалтын төлөөсөнд ч хайрласаар л байдаг, шаналлаа хаяж гээгээд мартаж чадахгүй ч уучлахдаа өвдөж байгаа учраас л голтой үлдэж чаддаг байх. Тэгсэн атал

Би эрчүүдийн зүрхэнд хайраа орхичихоод
Өөр зүрх эрж хайдаг
Хэнэггүй, муу бүсгүй хөхөө

( Саранд гандсан хөшиг. Д. Гансаруул. 2008., 25-р тал ) дэргэн нисэх мөнхийн үнэнтэйгээ эвлэрч ганцаардахаа болино. Инээмсэглэлийг үнэн гэж итгэх хүүхэд байхаа ч болино

Удаан уулзаагүй анд нар минь манайд ирлээ
Тэд зовлонгоо ярин шөнөжин уйллаа, уулаа
Сэтгэл нь уужирсан тэд үүрээр хаалгыг минь зөөлөн хаалаа
Харин би уйлсан ч үгүй, дуулсан ч үгүй
Хэн нь ч намайг хэлгүй болсныг анзаарсангүй
Хугархай лаа ассаар л …
Хэлгүй би суусаар л ….

( Саранд гандсан хөшиг. Д. Гансаруул. 2008., 32-р тал ) юу хийснээ харж байна уу…??? Ийм чухал мөчид ч эмзэглэхээргүй болжээ чамтай учирснаас хойш.

ТЭМДЭГЛЭСЭН: Г.БАЯРТУУЛ

2022.07.29

        
Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...