Эхлэл МОНГОЛ ЦАХИМ СОНИН МАРГААШ “ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ТАЙЛБАРЛАХ АРГА, ТУРШЛАГА” УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СУРГАЛТ, УУЛЗАЛТ БОЛНО
МОНГОЛ ЦАХИМ СОНИНМэдээ

МАРГААШ “ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ТАЙЛБАРЛАХ АРГА, ТУРШЛАГА” УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СУРГАЛТ, УУЛЗАЛТ БОЛНО

Хуваалцах
Хуваалцах

Маргааш Монголын морин спорт, уяачдын холбооноос “ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ТАЙЛБАРЛАХ АРГА, ТУРШЛАГА” улсын хэмжээний сургалт, уулзалт зохион байгуулна.

Монголын хурдан морины уралдааны тайлбарлагч мэргэжлийг хөгжүүлэх, орон нутгийн морь тайлбарлагчдыг чадавхжуулах, туршлага солилцох, ёс зүйтэй, мэдлэгтэй, чадварлаг тайлбарлагчдыг бэлтгэхэд уг сургалтын зорилго чиглэгджээ.

ОРОЛЦОГЧИД:
Аймаг, нийслэлийн МСУХ-ноос тус бүр томилогдсон 1–2 төлөөлөгч. (Тухайн орон нутгийн морин уралдаан тайлбарлагч болон сонирхогч, залуу тайлбарлагчид)

СУРГАЛТЫН АГУУЛГА:

  • Морь тайлбарлагч мэргэжлийг сонгосон замнал, туршлага
  • Судалгаа хийх арга зүй, мэдлэг хуримтлуулах арга барил
  • Хурдан морины уралдааны онцлог, тайлбарын бүтэц
  • Хэл найруулга, ярианы ур чадвар, дууны өнгө, илтгэх чадвар
  • Тайлбарлагчийн ёс зүй, нийтийн өмнө үүрэг хариуцлага хүлээх зарчим
  • Монгол өв соёлыг тайлбартаа уялдуулах арга зүй
  • Уралдааны зам болон орон нутгийн онцлогийг танин мэдүүлэх
  • Шууд дамжуулалт, цахим орчны тайлбарын техник
  • Уралдаанч хүүхдэд хандах хүндэтгэлтэй, хамгаалсан хандлага
  • Сэтгүүлчийн ёс зүйн нийтлэг зарчмууд

СУРГАЛТЫГ УДИРДАН ЯВУУЛАХ МОРЬ ТАЙЛБАРЛАГЧДЫН БАГ:

  • Л. Цагаандалай Соёлын гавьяат зүтгэлтэн
  • М. Оюунбаатар “Морин Эрдэнэ” интертайментын захирал, NTV телевизийн сэтгүүлч
  • Б. Ганпүрэв “Түмний Эх” студийн захирал, хурдан морь тайлбарлагч
  • Б. Гонгор “Морин Эрдэнэ” интертайментын морь тайлбарлагч
  • Ч. Уртнасан “Түмний Эх” студийн хурдан морь тайлбарлагч
  • Б.Намхай “Морин Эрдэнэ” интертайментын морь тайлбарлагч
Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...