Эхлэл Мэдээ УЛААНБААТАР ХОТОД ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮЛЭМЖ БАЙГУУЛНА
Мэдээ

УЛААНБААТАР ХОТОД ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮЛЭМЖ БАЙГУУЛНА

Хуваалцах
Хуваалцах

Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж буюу Монгол-Хятадын хамтын ажиллагааны хүнсний ногоо тариалах шинжлэх ухаан, технологийн жишиг парк байгуулах төслийн хүрээнд “Улаанбаатар 4 улирлын хүлэмж” төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийг байгуулах тухай асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцлээ. Төслийн танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин өглөө.Монгол Улс БНХАУ-тай дипломат хамтын ажиллагаа үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын Тяньжин хоттой хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий “10 бодит ажил”-ыг хамтран хэрэгжүүлэхээр 2018 онд санаачилсан бөгөөд үүний нэг нь “Улаанбаатар хотод хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулж, нийслэлийн хүн амыг ханган улмаар гадаад зах зээлд нийлүүлэх судалгаа хийж холбогдох арга хэмжээ авах” ажил юм.

Улмаар төслийг сэргээж, эрчимжүүлэх хүрээнд 2023 оны хоёрдугаар сард хүлэмжийн төслийг хэрэгжүүлэхээр Хотын дарга нар харилцан тохиролцсон бөгөөд уг ажлын хэрэгжилтийг хангахыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д даалгасан байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...