Эхлэл Мэдээ “Улаанбаатар марафон 2025”-д 30 мянга орчим хүн гүйнэ
Мэдээ

“Улаанбаатар марафон 2025”-д 30 мянга орчим хүн гүйнэ

Хуваалцах
Хуваалцах

Энэ жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд гадаад, дотоодын нийт 30.000 орчим иргэн бүртгүүлжээ. Тэднээс 18.000 нь эрүүл мэндийн буюу 5 км-т гүйхээр бүртгүүлсэн бол гэр бүлийн гүйлтэд нийт 4000 гаруй хүн гүйхээр бүртгүүлжээ. “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа маргааш буюу 5 дугаар сарын 24-ний 09:30 цагт Соёлын төв өргөөний урд болно. Марафон гүйлтэд оролцох тамирчдыг төрөл тус бүрээр нэг шугамд оруулж, гүйхийн өмнө нэгдсэн дасгал хийснээр гараанаас гарах тул гүйгчдийг цагаасаа эрт цуглахыг уриалж байна. 5 км, 10 км, 21 км, 42 км-ийн зайд гүйгчид 10:00 цагт Соёлын төв өргөөний урд талбайгаас гараанаас зэрэг гарах юм. Энэ жил 5 км-т гүйгчид нар буруу гүйж бариандаа орох бол хагас болон бүтэн марафонд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ.

Уламжлал ёсоор гэр бүл, тусгай олимп төрлийн гүйлт үдээс хойш болно. МУИС-ийн урд талбайгаас 13:00 цагт харааны болон тэргэнцэртэй иргэд гараанаас гарах бол 14:00 цагт гэр бүлийн төрөлд гүйгчид гараанаас гарна. Тусгай олимпын 500 метр зайд гүйх тамирчид Спортын төв ордны урд талын замаас 14:30 цагт, тусгай олимпын 800 метр зайд гүйх тамирчид Улаанбаатар зочид буудлын урд талаас 15:00 цагт гараанаас гарах юм. Мөн энэ жил Улаанбаатар марафоны 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын чанх ард дэлгэх юм.

Марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлэх ажлыг “Hipay” компаниас хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Энэ жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 450 залуус дэмжлэг үзүүлэн ажиллана.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...