Эхлэл Мэдээ НИТХ-ын дарга А.Баяр Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци нарыг хүлээн авч уулзлаа
Мэдээ

НИТХ-ын дарга А.Баяр Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци нарыг хүлээн авч уулзлаа

Хуваалцах
Хуваалцах

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр /2025.05.22/ Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци, Бүгд Найрамдах Турк Улсын “Ege Asfalt” компанийн ерөнхий зохицуулагч ᠋Ентүр Фатих болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва оролцов.Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр Монгол Турк хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж байгааг онцлоод цаашид нийслэл Улаанбаатар хоттой, Туркийн хотууд олон талаар хамтран ажиллах боломжтойг онцоллоо. Бүгд Найрамдах Турк Улсын “Ege Asfalt” компанийн ерөнхий зохицуулагч ᠋Ентүр Фатих хүсэлтийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэв. Нийслэл Улаанбаатар хот эрчимтэй хөгжиж, бүтээн байгуулалт өрнөж буй хот гэдгийг онцлоод зам, гүүр бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тус компани нь Турк Улсдаа салбартаа эхний 10-т ордог бөгөөд зам, гүүр, төмөр зам, цэвэрлэх байгууламж, түгжрэлийг бууруулах төслүүд дээр амжилттай ажиллаж ирсэн талаараа танилцуулав.НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах богино, дунд хугацааны ажлуудын тооцоо судалгаа гарч байна. Хэд хэдэн уулзваруудыг дахин төлөвлөж , олон түвшний болгохоор зорьж байна гэлээ. Мөн замын бусад бүтээн байгуулалтын ажлуудын талаар товч танилцуулав. Талууд цаашид зам, гүүр, түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах талаар судалж, туршлага солилцохоор боллоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

“Улаанбаатар марафон 2025”-д 30 мянга орчим хүн гүйнэ

Энэ жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд гадаад, дотоодын нийт 30.000 орчим...

МэдээУлс төр

Ардчилсан нам МАН-д шаардлага хүргүүллээ

“Ардчилсан Нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын...

Мэдээ

АХЛАХ АХЛАГЧ Э.ДАВААЖАМЦ ТУУЛАХ ЗАМЫНХАА 50 ХУВИЙГ АРДАА ОРХИЛОО

Эх орныхоо 4 зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000...

МэдээУлс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалынхаа үеэр Индонезэд оршин суугаа монголчуудын төлөөлөлтэй уулзжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсад хийж буй албан ёсны...