Эхлэл Мэдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
МэдээУлс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, Монгол Улс, НҮБ-ын өргөн хүрээтэй харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг нотлов.

НҮБ-ын Суурин зохицуулагч Ван Хиердэн Монгол Улс үзэсгэлэнт байгальтай, баялаг түүхтэй, амар амгалан, даян дэлхийд энхийг сахиулах, хүйсийн тэгш байдлыг хангах чиглэлд манлайлал үзүүлэн ажиллаж буй улс болохыг тэмдэглэж, НҮБ-ын Суурин зохицуулагчийн хувиар томилогдон ажиллахад хамгийн таатай орнуудын нэг хэмээн онцоллоо.

Монгол Улс дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх, тухайлбал байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэж, 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулахаар болсонд баяр хүргэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг НҮБ дэмжин ажиллана гэдгийг хэллээ. Уулзалтын үеэр Монгол Улсын тогтвортой хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого, зорилтыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулан эрчимжүүлэх боломжуудын талаар ярилцаж, бүхий л түвшинд идэвхтэй хамтран ажиллахаар ярилцлаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...

TVУлс төр

Үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо.

100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо....

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...