Эхлэл Мэдээ 351 НЭР ТӨРЛИЙН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЖЭЭ
МэдээУлс төр

351 НЭР ТӨРЛИЙН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЖЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Байгаль Орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байнгын Хорооны өнөөдөр /2025.05.21/-ийн хуралдаанаар

• Монгол улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,

• Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

• Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний тогтоолын төслийн 1 дүгээр хавсралттай холбоотой зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хурааж, ЭЗБХ-нд санал дүгнэлтээ танилцуулахаар боллоо. Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон ноолуурын үнийг тогтвортой байлгах худалдан авах боломжийг бүрдүүлэх, үр тариа газар тариалангийн салбарыг дэмжих, Шинэ хоршоо 02 хөтөлбөрийг үргэлжлүүлэх зэрэг тодорхой асуудлыг Монгол улс хөгжлийн хөтөлбөртөө тодорхой тусгах шаардлагатайг гишүүд тодотголоо.

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт 67 орчим хувьтай үргэлжилж байна. 2024 оны эцсээр 39 шинэ үйлдвэр ашиглалтад орж байсан бол 2025 оны эхний улиралд 52 шинэ үйлдвэр байгуулагджээ. Мөн 351 төрлийн шинэ бараа бүтээгдэхүүнийг Үндэсний үйлдвэрлэгчид дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн байна. Мөн дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна энэ салбарт экспорт сэргэсэн. Тухайлбал 2 жил дараалан мах үйлдвэрлэгчид 300 сая долларын экспорт хийжээ. Мөн үр тарианы төрлийн экспорт өнгөрсөн жил 50 сая доллар хүрсэн бол энэ жил 100 сая долларт хүрэх хүлээлттэй байна. Тиймээс энэ төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг дахин судалж үзээд улсын төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэл дээр тодорхой тусгах шаардлагатай гэж ажлын хэсэг дүгнэсэн байна. Хүнс хөдөө аж ахуйн салбарт 2 хүн тутмын 1 нь ажилладаг учраас эдийн засаг нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй гэдгийг тодотгож байлаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

11 ДҮГЭЭР САРЫН 30-НААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА

Энэ үеэр Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...

Мэдээ

12 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын мэдээ

2025 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан...