Эхлэл Мэдээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Филиппин улсад айлчилна
МэдээУлс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Филиппин улсад айлчилна

Хуваалцах
Хуваалцах

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-гийн урилгаар 2025 оны 05 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1984 оноос хойш буюу 41 жилийн дараа Бүгд Найрамдах Филиппин Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-гийн 2024 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч, Сенатын Ерөнхийлөгч нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-той албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргана.

Энэхүү айлчлалын гол зорилго АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Филиппин Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн...

НийгэмУлс төр

ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН МАРГААН БОЛ 857 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТУХАЙ БИШ, ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙН ТУХАЙ АСУУДАЛ

Монголчууд өнөөдөр Оюутолгойн ногдол ашгаа бэлнээр авахыг шаардаж байгаа нь хуримтлал, томоохон...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...