Эхлэл Гадаад Мексикийн тэнгисийн цэргийн хөлөг онгоц Нью-Йоркийн Бруклины гүүрийг мөргөв
ГадаадМэдээ

Мексикийн тэнгисийн цэргийн хөлөг онгоц Нью-Йоркийн Бруклины гүүрийг мөргөв

Хуваалцах
Хуваалцах

АНУ-д айлчлал хийж байсан Мексикийн тэнгисийн цэргийн “Куаутемок” сургалтын хөлөг Нью-Йоркийн алдарт Бруклины гүүрийг мөргөж, гэмтэл авсан байна.

Осол өчигдөр орой болжээ. Хөлгийн өндөр шурагт баганууд (маст) гүүрний доод хэсэгт шүргэснээр зарим хэсэг унаж, тавцан дээр ойчсон байна. Олон хүн бэртсэн байж болзошгүй тухай Нью-Йоркийн галын алба мэдээлсэн ч яг хэд нь, ямар байдлаар гэмтсэнийг албан ёсоор зарлаагүй байна.

Мексикийн тэнгисийн цэрэг хөлөг онгоц гэмтсэнийг баталж, шалгалт эхлүүлснээ мэдэгдсэн бол Нью-Йоркийн Онцгой байдлын газар:

“Нөхцөл байдал бүрэн тодорхой болоогүй, осолд хариу арга хэмжээ авч байна” гэж мэдээлжээ.

Тус хөлөг дээр 200 гаруй багийн гишүүн байсныг мэдээлж байна.


“Куаутемок” хөлөг нь Мексикийн үндэсний баатрын нэрийг залсан сургалтын хөлөг бөгөөд улс орнуудаар айлчилж, найрамдлын далбаа мандуулан аялдаг уламжлалтай.


Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: BBC

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...