Эхлэл Мэдээ ЖАГСААЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан “ОГЦРОХ АМАРХАН” жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
МэдээУлс төр

ЖАГСААЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан “ОГЦРОХ АМАРХАН” жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Хуваалцах
Хуваалцах

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан “ОГЦРОХ АМАРХАН” жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Иргэд, олон нийтийн зүгээс Л.Оюун-Эрдэнийг огцруулах зорилготой жагсаал ойрын үед давтамжтай өрнөсөөр байгаа ч Засгийн газрын зүгээс тэр болгонд сөрсөн жагсаал, элдэв турхирагчдыг зохион байгуулалттайгаар талбай руу илгээдэг болсон.

Энэ удаад ч Засгийн газрын төлбөрт “жагсагчид” үзэл бодлоо илэрхийлж, жагсах эрхээ эдэлж буй залуус руу дайрсан. Өнгөрсөн 4 дүгээр сарын 11-нд удаах жагсаал болохоор товлогдсон ч Засгийн газар болон нийслэлийн зүгээс Сүхбаатарын талбайд асар майхан барьж, үнэгүй будаатай хуурга тараах, үнэгүй цирк үзүүлэх мэтийн аар шаархан юм зохиож иргэдийн жагсах, цуглах эрхэнд ноцтойгоор халдсаар байгаа юм. Мөн Л.Оюун-Эрдэнэ жагсаал болж магад гэж болгоомжилж, хөдөөгүүр Засгийн газрын гишүүдээ дагуулаад хуралдах нэрээр хотоос “зугтах” тактик барьж байгааг бүгд харж байна.Гэсэн ч залуус “Жагсаал аажуу эхэлж, хүчээ авна” хэмээн ярьж байна.

#ЗАСГИЙН_ГАЗАР_ОГЦОР

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

ЗГ: Орон сууцны банк байгуулагдсанаар жилд олгодог зээлийг 2.2 дахин нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг...

Мэдээ

ИРЭХ САРУУДЫН БУЮУ УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун...

Мэдээ

Өнөө зун болох аймаг, сумдын баяр наадмын товтой танилцана уу

АЙМАГ, СУМД, БҮСИЙН НААДАМ, ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. Отгонтэнгэр хайрханы...