Эхлэл Гадаад Хиймэл оюун ухаанд суурилсан латекс цуглуулагч робот олны анхаарал татаж байна
ГадаадМэдээ

Хиймэл оюун ухаанд суурилсан латекс цуглуулагч робот олны анхаарал татаж байна

Хуваалцах
Хуваалцах

Хятадын Хайнань мужид хиймэл оюун ухаанаар ажилладаг латекс цуглуулагч роботын туршилт амжилттай хэрэгжиж, тропикийн бүс нутгийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.

Энэхүү роботыг Хятадын Тропикийн Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академи (CATAS) болон Бээжингийн Automotive Walking Technology компани хамтран зохион бүтээжээ. Тус робот нь байгалийн гаралтай латекс буюу резин модны шүүс цуглуулах ажлыг автоматжуулах зорилготой юм.

Латекс гэж юу вэ?
Латекс нь резин мод (Hevea brasiliensis)-ны холтосноос ялгардаг сүүн цагаан өнгөтэй, уян зөөлөн бүтэцтэй шүүс юм. Энэ шүүс агаарт гармагц өтгөрч, хатуу уян хатан материал болон хувирдаг бөгөөд дугуй, бээлий, эмнэлгийн хэрэгсэл зэрэг төрөл бүрийн резин бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглагддаг.

Шинэ робот нь олон үе шаттай гар болон гинжин хөдөлгүүрийн тусламжтайгаар бартаатай орчинд чөлөөтэй хөдөлж, модны холтсыг нарийн зүсэх замаар латекс ялгаруулах боломжийг бүрдүүлдэг. Хиймэл оюун ухааны систем нь зүсэлтийн гүн, өнцгийг автоматаар тохируулан уламжлалт гар ажиллагаатай харьцуулахад 80 хувиар илүү үр ашигтай ажилладаг.

Энэхүү робот литийн батерейгаар 8 цаг тасралтгүй ажиллах чадвартай бөгөөд нэг цагт 100–120 модноос латекс шүүс цуглуулах хүчин чадалтай. Батерейг ердөө 20 секундэд солино.

Туршилтын үеэр есөн орны 35 хөдөө аж ахуйн албаны төлөөлөгч, техникийн мэргэжилтнүүд Хайнаньд ирж, роботын ажиллагаатай газар дээр нь танилцжээ. Индонез, Тайланд зэрэг байгалийн резин үйлдвэрлэдэг орнууд энэхүү технологийг сонирхон, хамтын ажиллагааны боломжийг судалж эхэлсэн байна.

CATAS цаашид роботын ажиллагааг ухаалаг утаснаас хянах боломжтой болгох шийдэл дээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь хөдөө аж ахуйн салбар дахь автоматжуулалтын хөгжлийг шинэ шатанд гаргах алхам хэмээн үнэлэгдэж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: XINHUA


Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...