Эхлэл Гадаад Володимир Зеленский: Оросын тал бүрэн, болзолгүй гал зогсоохоос татгалзвал илүү хүчтэй хориг арга хэмжээ авахаар тохиролцлоо
ГадаадМэдээ

Володимир Зеленский: Оросын тал бүрэн, болзолгүй гал зогсоохоос татгалзвал илүү хүчтэй хориг арга хэмжээ авахаар тохиролцлоо

Хуваалцах
Хуваалцах

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский: 2025 оны 5 дугаар сарын 10-ны бямба гаригт Франц, Герман, Польш, Их Британи болон Украины удирдагчид Киев хотноо уулзлаа.

5 дугаар сарын 12-ны даваа гаригаас эхлэн дор хаяж 30 хоногийн хугацаанд бүрэн, болзолгүй гал зогсоох шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн. Болзолгүй гал зогсоох нь ямар ч нөхцөл, шаардлага тавигдахгүй байх ёстой. Хэрэв Оросын тал тодорхой нөхцөл шаардах аваас үүнийг зөвхөн дайныг сунгах, дипломат шийдлээс зайлсхийх оролдлого гэж үзнэ.

Гал зогсоох нь бүх хүрээнд агаарт, далайд, газарт хэрэгжих ёстой. Үүнийг үр дүнтэй хянахын тулд АНУ-тай нягт хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Гал зогсоох энэ хугацаа нь дипломат ажиллагаанд боломж олгох хэрэгсэл байх ёстой. Энэхүү 30 хоногийн туршид яриа хэлэлцээ нь энхийн аюулгүй байдлын, улс төрийн болон хүмүүнлэгийн суурь нөхцөлүүдийг тодорхойлоход чиглэгдэх ёстой.

Гал зогсоох, утга агуулгатай яриа хэлэлцээ хийх уриалгыг Европ болон АНУ дэмжиж буйд талархал илэрхийллээ.

Украины тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах гол баталгаа нь Батлан хамгаалах болон Аюулгүй байдлын хүчнүүдийг цаашид бэхжүүлэхэд оршино. Үүнтэй зэрэгцэн олон улсын баталгаажуулалтын хүчин (контингент) нь Украины аюулгүй байдлын баталгаанд чухал бүрэлдэхүүн болно гэж үзэж байна.

Хэрэв Оросын тал бүрэн, болзолгүй гал зогсоохоос татгалзах тохиолдолд банк санхүү, эрчим хүчний салбарыг чиглэсэн илүү хүчтэй хориг арга хэмжээ авах хэрэгтэй гэж тохиролцов. Эдгээр нь чулуужсан түлш, нефть, сүүдрийн флот зэрэгт чиглэнэ.

Европын Холбооны 17 дахь багц хориг арга хэмжээг баталж, үүнийг Их Британи, Норвеги болон АНУ-ын хориг арга хэмжээнүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх талаар тохиролцсон.

Мөн Оросын царцаасан хөрөнгийг үр дүнтэй ашиглах асуудлыг үргэлжлүүлэн судалж, уг сэдвийг ирэх G7-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэхээр болсон.

Украины батлан хамгаалахын чадавхи, ялангуяа зэвсэгт хүчнийг цаашид улам бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Үүнд батлан хамгаалах тогтвортой байдлыг санхүүжүүлэх, зэвсгийн үйлдвэрлэлийг Украинд болон Европын орнуудад хамтарсан төсөл хэлбэрээр хөгжүүлэхийг тусгасан болно.


Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...

Мэдээ

Б.ОРХОНБАЯР: Манай гэр бүл шинэ хүнээ хүлээн аваад удаагүй байгаа

Даян аварга Б.ОРХОНБАЯР: Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...