Эхлэл Мэдээ Улаанбаатарт өнөөдөр 26 хэм дулаан байна
Мэдээ

Улаанбаатарт өнөөдөр 26 хэм дулаан байна

Хуваалцах
Хуваалцах

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

5-р сарын 11-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 05-р сарын 10-ны 20 цагаас 2025 оны 05-р сарын 11-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 0…+5 градус, Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17…+22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +3…+5 градус, бусад хэсгээр +8…+10 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө +2…+4 градус орчим, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

“Өдөрт 10 мянга алхах ёстой” гэх хуучин ойлголтыг үгүйсгэлээ

“Lancet Public Health” сэтгүүлд хэвлэгдсэн дэлхийн шинэ судалгаа “өдөрт 10,000 алхах ёстой”...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...