Эхлэл Гадаад Пап лам Лео анхны номлолоо айлджээ
ГадаадМэдээ

Пап лам Лео анхны номлолоо айлджээ

Хуваалцах
Хуваалцах

Дэлхийн Католик шашны шинэ тэргүүн Лео XIV пап лам анхны номлолоо хийж, дэлхий дахины харанхуйн дунд гэрэл асдаг бэлгэдэл болж чадна хэмээн залбирлаа.

Католик шашны түүхэнд анх удаа Америк хүн энэ өндөр албан тушаалд сонгогдсон бөгөөд тэрээр Ватиканы Систин цогчин дуганд болсон мөргөл дээр эхлээд англи, дараа нь итали хэлээр номложээ.

Хамба лам ийн өгүүлжээ: “Өнөө өглөө бид баяр хөөрөөр дүүрэн мөргөл үйлдэж байна. Эзний бидэнд хайрласан гайхамшгуудыг, өдгөө ч асгарч буй ерөөлүүдийг та бүгд анзаарч үзээсэй гэж хүсэж байна.”

17 жилийн өмнө, шинэ хамба Нагасаки хотыг зорьж байжээ. Дэлхийн II дайны үед цөмийн бөмбөгдөлтөд өртсөн энэ газарт тэрбээр энхийн талаарх илтгэл тавьсан талаар Широяама католик сүмийн эцэг Майкл Хилден дурсан ярив: “Тэр үед ч тэрээр энхийн талаар хүчтэй байр суурь илэрхийлж байсан. Одоо ч тэрээр цөмийн зэвсэггүй дэлхийн төлөө дуу хоолойгоо өргөсөөр байх болно гэдэгт итгэдэг.

“Шинэ хамба “Лео” нэрийг сонгосон нь 20-р зууны эхэн үеийн хамба Лео XIII-д хүндэтгэл үзүүлсэн утга агуулгатай гэж шинжээчид үзэж байна. Лео XIII нь зөвхөн Католик шашинтнуудад бус, бүх хүмүүстэй дотно харилцаа үүсгэхийг эрмэлздэг байсан бөгөөд хөдөлмөрчдийн эрх болон нийгмийн шударга ёсны асуудалд ихээхэн анхаарал хандуулж байжээ.

Япон улсын Нихон Их сургуулийн судлаач, хамбын засаглал, олон улсын харилцааны мэргэжилтэн Профессор Мацумото Сахо хэлэхдээ: “Шинэ хамба өөрийгөө Лео XIII-ийн залгамж халаа хэмээн тунхаглаж буй нь хөдөлмөрчид болон нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах зорилготойг илтгэнэ.”

Тэрээр мөн нэмж: “Хамбын гол үүрэг бол дэлхийд тогтвортой байдал бий болгоход оршдог. Тиймээс ч шинэ хамбыг энэ зорилгод хүргэхүйц удирдагч хэмээн сонгосон юм” гэжээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: NHK

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...