Эхлэл Гадаад Энэтхэг, Пакистан харилцан нэгнээ буруутгалаа
ГадаадМэдээ

Энэтхэг, Пакистан харилцан нэгнээ буруутгалаа

Хуваалцах
Хуваалцах

Энэтхэг, Пакистан хоёрын хоорондын хурцадмал байдал дахин дээд цэгтээ хүрч, хоёр тал агаарын цэргийн баазууд руу пуужин харвасан талаар харилцан мэдэгдэв.

Энэтхэгийн зүгээс 5-р сарын 7-нд “Синдоор” нэртэй цэргийн ажиллагааг эхлүүлэн Пакистаны нутаг дэвсгэрт байрлах террорист бүлэглэлүүдийн байрлалд пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгдсэн. Энэхүү ажиллагаа нь Кашмирт гарсан халдлагад 26 энгийн жуулчин амь үрэгдсэний дараа явагджээ.

Үүний хариуд Пакистан улс “Буньян-ун-Марсоос” нэртэй эсэргүүцлийн ажиллагаа явуулж, Энэтхэгийн Пенжаб болон Жамму ба Кашмир муж дахь цэргийн байгууламжуудыг пуужингаар харвасан байна. Цохилтуудын улмаас Пакистанд 33 энгийн иргэн амь насаа алдсан бол Энэтхэгт нэг төрийн албан хаагч амь үрэгджээ. Иргэний дэд бүтцэд ч мөн хохирол учирсан байна.

Олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа АНУ, Саудын Араб болон G7-ийн орнууд нөхцөл байдлыг намжааж, хэлэлцээрийн ширээний ард суухыг талуудад уриалж байна. Хоёр тал өдгөө албан ёсоор дайн зарлаагүй ч, байдал туйлын эмзэг хэвээр байна.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...